Info-presse en ligne
Ressources pour les journalistes accrédités
Accès membres / Devenir membre

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭЛХИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧЛАГЫГ ХЭРЭГЖYYЛЭХ ШИЙДВЭРТЭЙ АЛХАМЫГ ДЭЛХИЙН БАНКНААС САЙШААЖ БАЙНА

Disponible en: English
Communiqué de presse n°:2006/183/EAP

Холбоо барих:
Улаанбаатарт: Саха Меяанатан (976-11) 312-647     
E-mail : smeyanathan@worldbank.org

 

Улаанбаатар хот, 2005 оны 12 сарын 02. Ашигт малтмал, газрын тосны баялаг ихтэй орнуудад ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой дэлхийн хэмжээний хөтөлбөр болох Олборлох салбарын ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлэх болсон талаар Монгол улсын Засгийн газраас мэдэгдсэнийг Дэлхийн банк өнөөдөр сайшаалтай хүлээж авлаа.

 

“Энэ нь бид нар Олборлох салбарын ил тод байдлын санаачлагад нэгдэх ухрашгүй зорилт тавьсаныг харуулж байна.  Олборлох салбарын ил тод байдлын санаачлагад нэгдсэнээр уул уурхайн салбарт үүсээд байгаа санаа зовоосон асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болно” гэж Монгол улсын Ерөнхий Сайд Цахиагийн Элбэгдорж хэлэв.

 

Өнөөдөр хамтран зохион байгуулж буй Ил тод байдлын санаачлагын бага хурал дээр энэхүү мэдэгдлийг хийлээ.

 

“Уул уурхайн салбар нь сайн зохицуулж чадваас эдийн засгийн хөгжил, ядуурлыг бууруулахад байнга өсөн нэмэгдэх орлогын эх үүсвэр болж чадна” гэж Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгч Саха Дэван Меянатан хэлэв. “Гэхдээ энэхүү өсөлтийн боломжийг бүрэн дүүрэн ашиглахын тулд тус салбарыг ил тодоор удирдан зохион байгуулахын зэрэгцээ үйл ажиллагаанаас олсон орлогын талаар хүлээх тодорхой хариуцлагыг Засгийн газар, компаниудын хувьд тодорхойлж өгсөн байх нь чухал юм. Засгийн газраас Олборлох салбарын ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлж хэрэгжүүлж эхлэх шийдвэр гаргасан нь тэр шаардлагатай байгаа ил тод байдлыг дэмжих зорилт тавьсныг тодорхой харуулж байна.”

 

Олборлох салбарын ил тод байдлын санаачлага нь Их Британийн Засгийн газар, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, түүнчлэн олон тооны уул уурхай, газрын тосны компани, хөрөнгө оруулагч, иргэний нийгмийн бүлгүүдийн дэмжлэгийг авдаг билээ..

 

Одоогийн байдлаар энэ санаачлагын заалтуудыг 20 гаруй орнуудад хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр нь олборлох салбарын компаниуд Засгийн газарт юу төлж байна, мөн Засгийн газар эдгээр компаниудаас юу авч байна гэдгийг тодорхой харуулах зорилготой байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд төлбөр, орлогын ил тод байдлыг нэмэгдүүлэхийн тулд олборлох салбарын орлого, төлбөрийг хэрхэн зарцуулж байгаа талаар олон нийтийн хэлэлцүүлгийг өргөнөөр зохион байгуулах хэрэгтэй гэж үздэг.

 

Засгийн газар, гадаад болон дотоодын компани, УИХ, иргэний нийгмийн бүлгүүд, олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгчид өнөөдөр Төрийн ордонд болж байгаа бага хуралд оролцов. Эдгээр төлөөлөгчид Олборлох салбарын ил тод байдлын санаачлагыг Монгол улсад яаж хэрэгжүүлбэл зохих талаар илтгэл тавьж Дэлхийн банк, Их Британийн Засгийн газраас бусад орнуудад энэ санаачлалгыг хэрхэн хэрэгжүүлсэн тухай туршлагаасаа танилцууллаа.

 

Редакторуудад өгөх нэмэлт тайлбар:

 

Олборлох салбарын ил тод байдлын санаачлагыг Их Британийн Засгийн газраас 2002 онд санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 20 гаруй ашигт малтмал, газрын тосны баялаг ихтэй орнуудад хэрэгжиж байна. Уг санаачлагын үндсэн санаа, шалгуурууд нь олборлох салбарт ил тод байдал, хариуцлагыг бий болгох стандарт үзүүлэлтүүдийг бий болгож байна. Энэ санаачлагатай холбоотой нэмэлт мэдээллийг www.eitransparency.org вэб хуудаснаас авч болно.


Liens utiles

Монгол Улсын Хөдөө Орон Нутгийг Сэргээгдэх Эрчим Хүчээр Дэмжихэд Зориулж 7 Сая Ам.Долларын Буцалтгүй Тусламж Батлагдлаа



Permanent URL for this page: http://go.worldbank.org/P4O1TSFZ50