Click here for search results

НЕМО-хэвлэл нийтлэл

Available in: English

Зэрлэг ан амьтад

 

Шувуудад чухал газар болох Галбын говийн жороо тоодгой, идлэг шонхор, ШЧГ Урьдчилсан тайлан 

houbara

Шувуудад чухал газар (ШЧГ) болох Галбын говь нь дэлхийд ховордох аюул нүүрлэж байгаа жороо тоодгой, идлэг шонхор зэрэг шувуудын чухал нутагшил болдог. Гэвч авто зам, төмөр зам, уул уурхай зэрэг дэд бүтцийн хөгжил Галбын говь ШЧГ-т аюул учруулж байна. Дэд бүтцийн хөгжил зайлшгүй хэдий ч болж өгвөл байгаль орчны аливаа хохирлыг нөхөн сэргээх, үүнээс зайлсхийх, багасгах, бууруулах арга замыг тууштай хайж эрэлхийлэхийг уриалдаг. (Англи).pdf

 

 

Говийн өмнөд бүсийн мал, зэрлэг амьтад (хулангийн жишээн дээр)

 

attention to wild ass pubНЕМО2 нь Говийн өмнөд бүсийн талаар хэд хэдэн материал гаргасан ба энэ нь мал, зэрлэг амьтад онцгойлон хулангийн тухай юм. Уг тайланд эдгээр амьтдын өнөөгийн төлөв, цаашдын хандлага, түүнийг зохицуулах арга замын тухай эдийн засгийн хөгжил, цаг агаарын өөрчлөлт зэрэг тодорхой асуудлуудын нөлөөллийн тухай дурдсан. Газар нутгийг тогтвортой ашиглахын тулд аль болох төлөвлөлт, урьдчилан сэргийлэлт, зөрчлийг багасгах, нөхцөл байдлыг сайжруулах нь чухал болохыг онцлов.(Англи).pdf

 

 

Зугтах газар алга гэж үү? Хүний сөрөг нөлөөнөөс хуланд (зэрлэг илжиг) нүүрлэсэн аюул

 

nemo-11.jpgХэлэлцүүлгийн баримт бичиг, 2006 оны 9-р сар

 

“Хашаа хайсгүй нутаг” гэдгээрээ алдартай Монгол улс амьдрах өргөн уудам нутаг шаарддаг хэд хэдэн төрлийн нүүдлийн амьтны аймгийн төрөл зүйлийн хувьд сүүлийн орогнох газар болж байгаа билээ.

 

Азийн зэрлэг илжиг буюу хулан ийм төрөл зүйлийн нэг юм. Equidae хэмээх адууны овгийн нэгэн гишүүн хулан бээр сүүлийн мянгад тоо толгой нь ихээр хорогдож, оршин амьдрах нутаг нь багасан эдүгээ устаж мөхөх аюул тулгараад байгаа амьтны тоонд зүй ёсоор орох болжээ.

 

Хулангийн нэг хэсэг нь олон тоогоороо Монгол улсад Говийн бүсэд хамгаалалтад үлдсэн хэдий ч уул уурхай, зам барилга гэх мэт Монгол улсын эдийн засгийн бусад секторын хөгжил нь тус бүс нутгийн байгаль орчны аюулгүй байдал, амьд байгальд болон хулангийн амьдрах орчны хэрэгцээнд цаашид муугаар нөлөөлж болох юм.

 

Уг тайланд хулангийн экологийн гол онцлогууд, түүнчлэн Монгол орны говийн бүс дэх хүн, эдгээр амьдтын харилцан бие биедээ нөлөөлх байдлын тухай онцолсон. Түүнчлэн уг тайланд хулангийн амьдрах орчныг хамгаалах орчныг шийдвэрлэхэд туслах, хүн, хулан хоёрын хоорондын зөрчлийг арилгах, урт удаан хугацаагаар амьдрах нөхцлийг бүрдүүлэх менежментийн санал боловсруулсан юм.

 

Нутаг орны хэмжээнд стратегийн төлөвлөлт шаардлагатай, хүчин төгөлдөр байгаа хууль тогтоомжуудыг мөрдүүлэх, Говийн бүсэд зэрлэг амьтдын талаарх ойлголтыг сайжруулах, амьдрах орчин, дэд бүтэц, газар ашиглалтын мэдээлэл бүхий мэдээллийн сан болон мал сүргийг хянах хяналтын тогтолцоог бий болгох тухай дурдсан болно. (Англи).pdf

 

Зэлүүд тал: Монголын ан амьтны хууль бус худалдааны хямралтай асуудлууд 

Хэлэлцүүлгийн баримт бичиг, 2006 оны 8-р сар

                              

nemo-11.jpgЗэрлэг ан амьтдыг худалдаалах зориулалтаар агнах нь өнөөдөр дэлхий дээрх олон зүйлийн амьтдад ихээхэн хэмжээний аюул занал учруулсаар байна. Асуудал нь халуун бүсийн ойн экосистемээр хязгаарлахгүй түүнчлэн Монгол орны ой, тал нутагт агналтын тоо хууль бус, тогтворгүй байгаад оршиж байгааг энэ тайлан харуулдаг. Устаж болзошгүй болон урьд нь уудам тархацтай байсан амьтдын тоо толгой хурдацтайгаар цөөрч байна.

 

Зэрлэг амьтдын худалдаа нь Монгол орны биологийн төрөл зүйлийг устгаад зогсохгүй хөдөө орон нутгийн хүмүүсийн амьжиргаанд аюул учруулж байна. Монгол улсад ойролцоогоор 245,000 анчид байдаг ба энэ нь нийт хүн амын аравны нэг хувийг эзэлдэг. Зөвхөн ангийн үсний худалдаа нь эдийн засагт ойролцоогоор 100 сая гаруй ам.доллар оруулдаг ба хөрөнгө оруулалтаараа уул уурхай, аялал жуулчлалын дараа бараг гуравт орохоор болж байна.

 

Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, төрийн бус олон байгууллагуудтай хамтран гаргасан судалгаанд үндэслэн бэлтгэсэн энэхүү тайланд дурдсан анхны том хэмжээний судалгаанд орон нутгийн иргэдийн тогтвортой амьдралын эх үүсвэрийг хорогдож буй байгалийн нөөцөөс хамаарахгүйгээр зохицуулах, Монголын зэрлэг ан амьтдыг хамгаалах шийдлүүдийг эрэлхийлэх үүднээс Монгол улсаас болон улс дотор хийгдэж буй зэрлэг амьтдын худалдаатай холбоотой асуудлыг хөндсөн чухал санааг дурдсан юм.

 

Тайланд Монголын зэрлэг ан амьтны худалдааны түүх, анчид, худалдааны сүлжээ, зах зээлийн тухай нэгтгэсэн судалгаагаар дамжуулан зэрлэг амьтдын агналт ба худалдааны өнөөгийн байдлын судалгаа, зэрлэг ан амьтны өнөөгийн менежмент болон үүнийг хэрхэн сайжруулах зөвлөмжийн тухай өгүүлсэн. Бүрэн эхээр нь үзнэ үү (3.86mb pdf) (АнглиMoнгол).pdf

 

·          Монгол орны уулын туруутны нөөцийн үнэлгээний нэгдсэн тайлан (Moнгол).pdf 

·          Талын туруутны нөөцийн үнэлгээ–Монгол орны уулын туруутны нөөцийн үнэлгээний хураангуй (Англи).pdf

·          Монгол орны тал хээр, говь цөлийн тууруутны нөөцийн үнэлгээний нэгдсэн тайлан (Moнгол).pdf

·          Монгол орны уулын туруутны менежментийн төлөвлөгөө (Moнгол).pdf

·          Шувуудад чухал газар болох Галбын говийн жороо тоодгой, идлэг шонхор, товхимол (Англи).pdf

·          Шувуудад чухал газар болох Галбын говийн жороо тоодгой, идлэг шонхор, товхимол (Англи, Монгол).pdf

·          Говийн өмнөд бүсийн мал, зэрлэг амьтад (хулангийн жишээн дээр), товхимол (Англи, Moнгол).pdf

·          ”Монгол орны зарим бүс нутагт нутгийн иргэдийн оролцоотой тарваганы тархац, нөөцийг тогтоох судалгаа”-ны ажлын тайлан (Moнгол).pdf

·          ”Монгол орны зарим бүс нутагт нутгийн иргэдийн оролцоотой тарваганы тархац, нөөцийг тогтоох судалгаа”-ны ажлын тайлангийн хураангуй (Англи).pdf

·          Зэрлэг амьтдын худалдаатай холбоотой хуулийн хэрэгжилтээр дамжуулан Монголын зэрлэг амьтдыг хамгаалах нь (Англи).pdf

·          Зэрлэг амьтдын худалдаатай холбоотой хуулийн хэрэгжилтээр дамжуулан Монголын зэрлэг амьтдыг хамгаалах нь, Сунгасан төслийн тайлан (Англи, Moнгол).pdf

·          Мэдээлэл, сургалт, сурталчилгааг оновчтой хүртээх замаар ан амьтдын гаралтай эд зүйлсийн хууль бус худалдааг бууруулах нь (АнглиMoнгол).pdf

·          Мэдээлэл, сургалт, сурталчилгааг оновчтой хүртгэх замаар ан амьтдын гаралтай эд зүйлсийн хууль бус худалдааг бууруулах нь (Англи).ppt

·          Ан амьтдын бүтээгтэхүүнийг эмчилгээ болон худалдаа, арилжааны чиглэлээр ашиглаж байгаатай холбоотой олон нийтийн мэдлэг, хандлагын судалгаа (АнглиMoнгол).pdf

·          Ан амьтны гаралтай бүтээгдэхүүний худалдааны талаарх заруудад хийсэн судалгааны тайлан (Moнгол).pdf

·          Зэрлэг амьтдын зурган индекс (WPI)–Монгол орны биологийн олон янз байдалд мониторинг хийх нь– (Англи, Moнгол).pdf

·          Зэрлэг амьтдын зурган индекс (WPI)–Монголд хэрэгжүүлэх нь (АнглиMoнгол).pdf

 

Top

 

Зэрлэг ан амьтад – Улаан данс ба хамгааллын төлөвлөгөөний эмтхгэл

 

Монгол орны загасны Улаан данс 

red list photo

Монгол нь хуурайсаг орны тоонд ордог ч хэд хэдэн том гол, нууруудтай. Эдгээр гол, нуурын загаснууд энэхүү Улаан дансанд орсон. Үүнд 64 зүйл загасны байдал, тархалт, хорогдлын тухай мэдээлэл бий. (АнглиMoнгол).pdf

 

 

                

 

Монгол улсын хөхтөн амьтны хамгааллын төлөвлөгөөний эмхтгэл

 

mammals photoЭнэхүү хамгааллын төлөвлөгөөний эмхэтгэлд анхаарал тавих арга хэмжээ авах шаардлагатай зүйлүүдийг онцлон тэмдэглэсэн бөгөөд энэ нь Монгол орны бүх хөхтөн амьтны популяцийг ирээдүйд амьдран үлдэх боломжит түвшинд хүргэхэд анхаарах хэрэгтэйг бодлого боловсруулагч, байгаль хамгаалагч, засгийн газар, түүнийг хэрэгжүүлэгч агентлаг, байгууллагад хүргэх зорилготой юм. Мөн Монгол орны хөхтөн амьтны Улаан номыг бэлэн болгосон. (Англи, Moнгол).pdf

 

 

Монгол орны загас

2006 оны 9-р сар

 

nemo-11.jpgХөгжлийн олон төслүүд Монгол орны цэвэр усны байдалд үр нөлөө үзүүлж байгаа авч эдгээр экосистемийг олноо мэдэх нь бага. Байгаль орчны шинэчлэлийн Недерланд-Монголын итгэлцлэлийн сангийн санхүүжилт бүхий уг тайланд Монгол орны загасны шинэхэн, баталгаатай, цогц жагсаалтыг оруулсан бөгөөд энэ нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээний чухал суурь болж өгнө.

 

Монгол оронд цэнгэг усны 76 орчим зүйлийн загас амьдардаг ба үүний 5 нь шинэ зүйл юм. Энэхүү 5 шинэ зүйл загас Монголд байгаа гэдэг боловч үнэндээ байгаа гэж таамагладаг тул Монгол орны амьтны аймгийн жагсаалтаас хасах нь зүйтэй.

 

Дөрвөн зүйл загасыг нутагшуулсан боловч хэдэн жил үзэгдээгүй тул нутагшаагүй бололтой харин өөр хоёр зүйл загас нутагшсан байна. Орос, Хятадын уснаас есөн зүйлийн загас түр эсвэл бүр нутагшсан байж магад.

 

Одоо байгаа ном материал, орон нутгийн болон олон улсын мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлага, Үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа болон Бээжин, Ухан, Сант.Петербург, Берлин, Стокхолм, Парисын судалгааны институтын материалуудыг судлан, Монголын баруун болон төв аймгуудад хийсэн томилолтод үндэслэн энэ материалыг боловсруулав.

 

Зохиогч Maurice Kottelat нь энэхүү шүүмж дүн шинжилгээг бичихэд бүс нутгийн загасны тухай арвин их мэдлэгтэй нэгэн юм. (Англи).pdf

 

·          Moнгол улсын хөхтөн амьтны Улаан ном (АнглиMoнгол).pdf

·          Moнгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн Улаан ном (АнглиMoнгол).pdf

·          Монгол орны загас хамгааллын төлөвлөгөөний эмхтгэл (АнглиMoнгол).pdf

·          Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн хамгааллын төлөвлөгөөний эмхтгэл (Англи, Moнгол).pdf

 

Top

Агаар, ус, байгалийн нөөц

Улаанбаатар хотын агаарын бохирдол – Нөхцөл байдал, бохирдлыг бууруулах арга хэмжээний үр ашгийг үнэлэх судалгааны ажил

air pollution pub

Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэж, төвлөрөлт ихэссэний улмаас хүн ам зүйн бодлого алдагдаж, УБ хотын агаарын бохирдлын тнвшин дээшилж, агаарын бохирдлыг бууруулах ойрын болон хэтийн бодлого хэрэгтэй байгааг энэхүү хэлэлцүүлгийн баримт бичиг онцлон тэмдэглэж байна. Энэ нь УБ хотын агаарын бохирдлыг бууруулах, орчны агаарын PM агууламжийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээний үр дүнг судлаж, үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой. (Англи, Монгол).pdf

 

Туул голын эхийн экосистемийн үнэ цэнэ

tuul photoУБ хотын нэг сая гаруй хүн ам, 20,000 үйлдвэр, аж ахуйн газар, 3 цахилгаан станцуудын усан хангамж Туулын эхээс хамаардаг. Туул голын экосистем нь ихээхэн доройтож байгаа бөгөөд хэрвээ хамгааллын арга хэмжээ авахгүй бол газрын доорхи ус багасах болно. Туул голын эхий экосистемийн хамгаалалтад зарцуулсан 1 төгрөг бүр нь жилд эргээд 400 төгрөгийн үр ашгийг бий болгодогийг загварчлалын үр дүн харуулж байна. (АнглиМонгол).pdf

 

Монгол улс, Мод тарих санаачлагын сургамж 

Хэлэлцүүлгийн баримт бичиг, 2006 оны 9-р сар  

 

nemo-11.jpgМонгол орон хэдийгээр хүн амын нягтшил багатай ч, барилга, үйлдвэрлэлийн зориулалтаар болон хүн амыг түлшээр хангахын тулд модны эрэлт хэрэгцээ улам өссөөр байна. Ялангуяа төв суурин газар орчмоор тархан ургах ойд хууль бус эмх замбараагүй мод бэлтгэл явуулсанаас үүдэн ой, модны бүтэц, бүрэлдэхүүний чанар доройтох, ойн нөөц буурах зэрэг сөрөг үр дагавар улам ихэсч байна. Энэ нь өмнөд хэсэгт цөлжих үйл явцыг нэмэгдүүлж байна.

 

Монгол улсын Засгийн газраас ойн нөөцийн хомсдлын төлөв байдалд анхаарал тавин ойн молон цөл хээрийн бүсэд мод тарих талаар тодорхой шийдвэр гаргаж байна. Бүс нутгуудийн хөрсний элэгдэл, шороон шуургыг багасгах, цөлжилтийн үйл явцыг сааруулахад чиглэгдсэн “Ногоон хэрэм” хөтөлбөр нь энэхүү мод тарих санал санаачлагуудад багтсан болно.

 

Энэхүү судалгааны ажлаар, Монгол улсын ойн нөөц багасч буйтай холбогдуулан сайн бодлого боловсруулахын тулд эдгээр мод тарих арга хэмжээ, явцыг дүгнэх юм. Эдгээр зардал ихтэй мод тарих хөтөлбөрүүд нь урт хугацаанд үр ашиг багатай байгаа тул байгалийн жамаар сэргэн ургах явцыг дэмжих нь хэрэгтэй гэж үзсэн.

 

Энэхүү тайлан нь ойн нөөцийн баялгийг хууль бус, тогворгүй ашиглалтаас хамгаалахад илүүтэй анхаарлаа хандуулахыг уриалдаг. (Англи).pdf

 

Өмнөд говийн бүсийн байгаль орчны үнэлгээ

 

nemo-11.jpgӨмнөд говийн бүсийн байгаль орчны үнэлгээний (ӨГББОҮ) гол зорилго нь өмнөд говийн бүсийн (ӨГБ) уул уурхай хурдацтай өргөжиж буйтай холбоотой цаашдын хөгжилд байгаль орчны нөөцийн тогтвортой менежментийн удирдамж бэлтгэх явдал юм.

 

ӨГББОҮ нь base-case, high-case гэсэн хөгжлийн хоёр нөхцлийг тодорхойлсон ба говийн байгалийн системийн боломж, хязгаарлалт, сул тал, төлөвлөсөн хөгжлийн хувьчлан болон нэгдсэн байгаль орчны шууд болон боломжит шууд бус нөлөөлөл, түүнчлэн ерөнхий түвшинд, нөлөөллийг зохицуулах байгууллагын чадамж зэргийг харгалзан байгаль орчинд үзүүлэх шууд, шууд бус нөлөөллийг судалдаг.

 

ӨГББОҮ-г ашиглах зорилтод бүлэг нь төв, бүс, орон нутгий түвшний засгийн газрын албан хаагчид, төслийн төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээнд оролцдог хувийн салбарын хөрөнгө оруулагчид, зөвлөхүүд, хөгжлийн санхүүгийн байгууллагууд, Монголын иргэний нийгэм юм. (АнглиMoнгол).pdf

 

Монгол орны байгалийн чухал нутгуудын хамгааллыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан баталгаажуулах нь 

 

nemo-11.jpgУг тайлан нь дараах асуултад хариулахыг зорив: Байгалийн хамгийн чухал газрууд юу вэ? Монгол оронд байгалийн хамгийн чухал газрууд хаана, хэд байдаг вэ? Монгол орны хэдэн байгалийн хамгийн чухал газарт аюул нүүрлээд байна? Манай аймгийн нутаг дэвсгэрт хэдэн байгалийн хамгийн чухал газар байдаг вэ? Байгалийн хамгийн чухал газруудыг хамгаалахад нутгийн хүмүүс ямар байдлаар оролцох вэ? Хэдэн байгалийн хамгийн чухал газарт уул уурхайн ажиллагаа хийгдэж байна? Жуулчдын баазыг байгалийн хамгийн чухал газарт байгуулж болох уу?

 

Тайлангий тухайд: Улс орны зах зээлийн эдийн засгийн шинэтгэл үргэлжилж, эдийн засаг эрс хурдацтай өсөхийн зэрэгцээ Монгол орны байгаль, хүрээлэн буй орчин урьд өмнө үзэгдэж байгаагүй дарамт бэрхшээл бүхий нэгэн шинэ үед шилжин орлоо. Эдийн засгийн хөгжилтэй уялдан байгаль, хүрээлэн буй орчинд нүүрлээд буй бэрхшээл, дарамт шахалтууд нэмэгдсээр байна. Иймд байгаль хамгаалалд чухал газар нутгуудад тухайлбал улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрууд, олон улсын конвенц, гэрээ хэлэлцээрээр хамгаалагдсан газар нутаг, тахилга шүтлэгтэй газрууд, шувуудад чухал газар зэрэг дэлхий даяар чухалд тооцогдох газар нутагт учирч буй бэрхшээлүүдийг үнэлэн, хамгааллыг нь баталгаажуулах асуудлыг улам бүр сайжруулах, гарч болзошгүй сөрөг нөлөөллөөс зайлсхийх, бууруулах, нөхөн төлөх зарчим, арга барилыг өөр улс орнуудад хэрэглэгдэж байгаа тэргүүн туршлагуудаас жишээ аван танилцуулах шаардлагатай байна.

 

Тайлан нь газар ашиглалтын тухай шийдвэр гаргагч, гүйцэтгэгч болон хэрэгжүүлэгч агентлагууд, олон улсын санхүүжүүлэгч байгууллагууд, уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарын дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчид, байгаль орчны дотоодын болон олон улсын байгууллагууд, судлаачид, хувь хүмүүст зориулагдав.(АнглиMонгол).pdf

 

Монгол улсын модны хангамж

 

nemo-11.jpgМонгол орны ойн салбар нь чухал салбарын нэг байсаар ирсэн бөгөөд одоо ч амьдралын эх үүсвэрүүдийн нэг байж, түлшинд их хэрэглэгдэж байна. Гэвч уг салбар одоо хямралд орсон бөгөөд хууль бусаар мод огтлох нь ойг устгаж байна, ялангуяа хотын төвийн ойр орчмын газрууд.

 

Баттай мэдээ байхгүй тул жилийн нийт модны хэрэглээний дүн их ялгаатай гардаг, гэвч Монголын ой удаан ургадаг учраас хэрэглээний түвшин илт илүү байгаа нь тодорхой. Хямд материалын боломжийг ашиглан мод боловсруулах компаниуд олноор байгуулагдаж байгаад мөн хот суурин газарт хүн амын тоо өсөж байгаатай холбоотойгоор модны эрэлт хэрэгцээ их болсоноор хууль бусаар мод огтлох явдал газар авч байна.

 

Засгийн газар модны хангамжийг хязгаарлах үүднээс хуулийн дагуух мод бэлтгэлийн хэмжээг бууруулж уг асуудалд хариу арга хэмжээ авсан. Энэ нь компаниудад уг салбарт хуулийн дагуу ажиллах боломжийг багасгасан боловч модны ихээхэн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор хууль бус үйл ажиллагаа явуулж буй хувь хүн, байгууллагад дээрээс гаргасан энэ шийдвэр төдийлэн нөлөөлөхгүй байна. Хяналт шалгалтын болон модыг хурааж авах үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, арга хэмжээ авсан нь хууль бусаар мод худалдаалахыг бууруулахад нөлөө үзүүлсэн боловч төлбөр, ял шийтгэлээс зайлсхийх үүднээс танил тал, хээл хахууль ашигладаг ханган нийлүүлэгчдийн сүлжээний гол худалдаалагчдад төдийлэн нөлөөлөхгүй байна. Олны дунд хахуулийн жишиг тогтсоноос харахад энэ салбарт хээл хахууль газар авсан нь илт байна.

 

Энэ тайланд өнөөгийн нөхцөл байдал, боломжит мэдээг өгүүлсэн ба үйл ажиллагааны аргачлал, хууль бус мод бэлтгэл, ханган нийлүүлэлтийн сүлжээ, хээл хахуулийн тухай мэдээллийг дурдаж мөн засгийн газрын авч буй арга хэмжээг шинжилсэн байна. Хууль бус мод бэлтгэлийг зогсоох стратеги бүхий хэд хэдэн зөвлөмжийг боловсруулсан. Нөгөөтэйгүүр стратеги нь орон нутгийн иргэдийн амьжиргаа болсон мод бэлтгэлийн ажлыг зохион байгуулахад мөн хууль бусаар мод бэлтгэн ашиг олж буй үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах учиртай. (АнглиMoнгол).pdf

·         Монгол улсын байгаль орчин, байгалийн нөөцийн менежментийн нийгэм, эдийн засгийн судалгаа (Англи, Монгол).pdf

·         Монгол улсын усны чанарын хяналт шинжилгээний тогтолцооны Gap анализ (Англи-хураангуй, Монгол-гарчиг).pdf

·         Өмнөд говийн бүс нутгийн газрын доорхи усны үнэлгээ(АнглиМонгол).pdf

·         Туул голын эхийн экосистемийн үнэ цэнэ, товхимол (Англи).pdf

·         Tуул голын эхийн экосистемийн үнэ цэнэ, Анхны мэдээллийн сан (Англи).pdf

·         Усны экологи–эдийн засгийн үнэлгээ, эцсийн тайлан (Moнгол).pdf 

Top

 

Жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөр

                           

Жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөр нь НЕМО 1 төслийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн бөгөөд НЕМО-гийн гол амжилтуудын нэг юм. Жил бүр байгаль орчны жижиг төслүүлэд тэтгэлэг олгодог. Үүнд байгаль орчны бодлогыг хүчирхэгжүүлэхээс эхлээд хөдөө орон нутагт цөлжилттэй тэмцэх зэрэг хамрана. 2011 онд 36 төсөл шалгарч, 17,000 хүртлэх ам.долларын тэтгэлэг авсан байна.

 

·          2010 он хүртлэх жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөрийн ололт амжилт ppt (Англи).pdf

·          Жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөр-2008, Төгсгөлийн хяналт-шинжилгээний тайлан (Англи).pdf

·          Жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөр-2009, Төгсгөлийн хяналт-шинжилгээний тайлан (Англи Moнгол).pdf

·          Жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөр-2010, Төгсгөлийн хяналт-шинжилгээний тайлан (АнглиMoнгол

 

Уул уурхай, бусад үйлдвэр

 

“Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-ын товч танилцуулга

 

mining photoУул уурхай нь Монгол оронд хурдацтай хөгжиж байгаа салбар юм. Хэдийгээр эдийн  засгийн хувьд ашигтай боловч байгаль орчинд муу нөлөө үзүүлдэг сул талтай. Эдгээр сөрөг нөлөөг багасгах шаардлагатай. Эвдэрсэн уурхайн объектэд нөхөн сэргээлт хийх аргачлалын тухай уг тайланд дурдсан. (АнглиMoнгол).pdf

 

 

 

Монгол орны уул уурхайн салбараас байгаль орчин болон нийгмийн салбарт үзүлж буй үр нөлөө

  

nemo-11.jpgУул уурхайн салбар нь Монголын эдийн засгийн хөгжилд гол хувь нэмэр оруулдаг бөгөөд ДНБ-ий 17%, аж үйлдвэрээс орох орлогийн 65%, экспортын орлогын 58%-ийг тус тус эзэлнэ. Лицензтэй уурхайнуудад нийтдээ 12 мянга гаруй хүн ажиллаж, түүнээс хэд дахин илүү хүн хууль бусаар ашигт малтмал олборлож байна.

 

Өнгөрсөн таван жилд ашигт малтмалын олдворлолт маш хурдацтай явагдаж байгаа нь 1997 онд батлагдсан ”Ашигт малтмалын тухай” хуулиар алт олборлолтонд ногдох татварт 10%-ийн хөнгөлөлт үзүүлэх болсонтой, мөн 2011 онд Оюу Толгойн зэс, алтны ордыг илрүүлсэнтэй гол нь холбоотой. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний ихэнх хувийг алт болон зэсийн бүтээгдэхүүн эзэлдэг. Монголд зэсийн баяжуулах үйлдвэр (Эрдэнэт) зөвхөн ганц байдаг нь тал хувийг оруулж, улсын төсвийн бараг 25%-ийг бүрдүүлдэг байна. Алт олборлолт ихэвчлэн шороон ордуудад явагдаж байна (алтны аллювал концентраци нь ядуу).

 

Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монголын засгийн газар нь уул уурхайн салбарын эзэмшигч, гүйцэтгэгчийн үүрэгтэй байснаа өнөөдөр тус салбарын зохицуулагч, менежерийн үүрэг гүйцэтгэх болсон банйа. Энэ шилжилтийг хийхэд уул уурхайн салбарыг байгаль орчинд халгүй байдлаар тогтвортой хөгжүүлэх нөхцлийг баталгаажуулахуйц хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага тулгарсан юм.

 

Тайлангийн зорилгууд:

 

·          Монгол орны уул уурхайн салбарт, тухайлбал гар аргаар алт олборлож байгаа газруудад байгаль орчны болон нийгмийн асуудлууд өнөөдөр хэрхэн шийдэгдэж байгааг харуулах;

·          Уул уурхайн салбарын байгаль орчны, нийгмийн ба хууль эрх зүйн орчин болон салбарын бүтэц зохион байгуулалтын талаархи тойм, тэдгээрийн давуу ба сул талууд, тэдгээрийг цаашид хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө өгөх;

·          Байгаль орчинд ээлтэй байдлаар уул уурхайн түүхий эдийг ойрын хугацаанд үр ашигтайгаар авч ашиглахад чиглэгдсэн ойрын хугацааны тэргүүлэх чиглэлүүдийг санал болгох.

 

Энэхүү тайланг Монгол улсын уул уурхайн салбар: Ирээдүйг удирдах нь тайланг боловсруулахаар 2003 онд орон нутагт хийсэн томилолт, 2005 онд хийсэн судалгаанд үндэслэн 2006 оны 5-р сард гаргасан байна. (Англи 1Англи 2).pdf

 

·          Монгол орны уул уурхайн салбараас байгаль орчин болон нийгмийн салбарт үзүүлж буй үр нөлөө (Moнгол).pdf

·          Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал (Moнгол).pdf

·          Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал, хураангуй (Англи).pdf

·          Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал (Moнгол).pdf

·          Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын стандартуудад хяналт хийсэн тайлан (Moнгол).pdf

·          Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын стандартуудад хяналт хийсэн тайлан, хураангуй (Англи).pdf

 

Top

 

ГАРЫН АВЛАГА БА УДИРДАМЖУУД

 

Монголын Бурханы шашинтнуудын байгаль хамгаалах найман жилийн төлөвлөгөө

 

buddist photoНэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) болон Шашин ба Байгаль Хамгаалах Холбоо (ШББХХ) дэлхийн бүх томоохон шашнуудыг эх дэлхийгээ хамгаалах урт хугацааны төлөвлөгөө боловсруулах ажилд уриалсан бөгөөд 30 гаруй шашны урсгал үүнийг хийжээ. Монголын Бурханы шашинтнуудын байгаль хамгаалах найман жилийн төлөвлөгөөг 2011 оны 03-р сарын 10-ны өдөр Гандантэгчилэн хийдэд чуулах үеэр танилцуулсан. Үүнд хэд хэдэн асуудлыг хөндсөн ба онцгойлон ус ба уул уурхайн асуудал, мөн хадаг хөтөлбөрийг тусгасан байна. (Англи, Монгол).pdf 

 

·          Байгаль орчны жижиг төсөл боловсруулах гарын авлага (Moнгол).pdf

·          Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын стандартын эмхтгэл (Moнгол).pdf

·          Олон нийтэд хэрхэн зөвлөгөө өгөх тухай–Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний зөвлөх үйлчилгээний удирдамж (Англи).pdf

·          Монголын Бурханы шашинтнуудын байгаль хамгаалах үйл ажиллагаа–Шашин, байгаль орчин, хөгжлийн тухай гарын авлага (Англи, Moнгол).pdf

·          Байгаль орчны нөлөөллийг үнэлэх эрсдэлийн үнэлгээний удирдамж, Эрсдлийн зохицуулалт (Англи).pdf

·          “Усны чанарын хяналт–шинжилгээний аргачлал” төслийн тайлан (АнглиMoнгол).pdf

 

Top

 

Бусад

 

Улсын байгаль орчны зардлыг санхүүжүүлэх нь

 

nemo-1.jpgУлсын байгаль орчны зардал нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн чухал бодлогын асуудал юм. Байгаль орчны зардалд улсын эсвэл хувийн салбарын оролцоотой байгаль орчныг хамгаалатай холбоотой үйл ажиллагаа багатана. Анхаарах асуудал бий, тухайлбал зарим улс оронд байгалийн нөөцийн салбарыг үүнд оруулдаггүй. Аливаа үйлдвэр хөрөнгө оруулалт хийхэд, үүний тодорхой хэсэг нь үйлдвэрийн хаягдлыг бууруулахад ашиглагдана.

 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) нь 1970 оны сүүлд байгаль орчны зардлын өгөгдлийг тогтоох дүрэм гаргаж, 2001 онд шинэчлэн найруулсан. Уг тайланд Монгол орны байгаль орчны улсын зардлыг санхүүжүүлэх тухай дурдсан. Тайлангийн зорилго нь уг салбарын чиг хандлагын талаар түүнчлэн зарцуулалтын түвшин, тус бүрийн задаргаа зэрэг илүү их мэдээлэл цуглуулах явдал байв. Түүнчлэн зарцуулалтын үр дүнг нээлттэй байлгаж, улмаар 2000 оноос хойш ямар өөрчлөлт гарсан талаар өгүүлэхийг зорьлоо. Эцэст нь тус салбарын менежментийн сайжруулах зөвлөмж, өөрчлөлтийг оруулсан болно.  Бүрэн эхээр нь үзнэ үү (1.08mb pdf) 

 

·          Google Earth програм дахь Монгол улсын газар зүйн байршил

·          НЕМО 2: Улирлын тайлан, 2010 оны 12-р сарын 31 (Англи).pdf

·          НЕМО 2: Улирлын тайлан, 2011 оны 3-р сарын 31 (Англи) .pdf

·          НЕMO 2 Мэдээ 3 (АнглиMoнгол) .pdf

·          НEMO 2 Мэдээ 4 (АнглиMoнгол) .pdf 

 

Холбоотой тайлан

 

nemo-11.jpgМонголын ан амьтны хууль бус худалдаа
nemo-11.jpgВьетнам, Байгаль орчны хяналт-шинжилгээ 2005

 

 

 

 

 

 

 

Жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөр

 

 Жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөр нь НЕМО 1 төслийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн бөгөөд НЕМО-гийн гол амжилтуудын нэг юм. Жил бүр байгаль орчны жижиг төслүүлэд тэтгэлэг олгодог. Үүнд байгаль орчны бодлогыг хүчирхэгжүүлэхээс эхлээд хөдөө орон нутагт цөлжилттэй тэмцэх зэрэг хамрана. 2011 онд 36 төсөл шалгарч, 17,000 хүртлэх ам.долларын тэтгэлэг авсан байна.

 

·          2010 он хүртлэх жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөрийн ололт амжилт ppt (Англи).pdf

·          Жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөр-2008, Төгсгөлийн хяналт-шинжилгээний тайлан (Англи).pdf

·          Жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөр-2009, Төгсгөлийн хяналт-шинжилгээний тайлан (Англи Moнгол).pdf

·          Жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөр-2010, Төгсгөлийн хяналт-шинжилгээний тайлан (АнглиMoнгол 

 

Top




Permanent URL for this page: http://go.worldbank.org/8ZDKNQJND0