Дэлхийн банкнаас Монгол Улсад үзүүлж буй туслалцаа

Ядуурлыг урт хугацаанд тууштай бууруулахын тулд янз бүрийн бүлэг, үүний дотор хандивлагч, засгийн газрын агентлаг, иргэний нийгмийн байгууллага болон ядууралд нэрвэгдсэн хүн амын бүлгийнхний хамтын ажиллагаа шаардагдана. Эдгээр бүлэгтэй хамтран ажиллахдаа Дэлхийн банк эрүүл мэнд, хүнс тэжээл, хөдөө аж ахуй болон үндсэн дэд бүтэц зэрэг гол салбаруудад хэрэгжүүлж буй ядуурлыг бууруулах хөтөлбөрүүдэд техникийн туслалцаа, санхүүжилт олгодог.    

  Нэн тэргүүнд тавигдах зорилтуудыг хэрхэн сонгодог вэ?

  Техникийн судалгаа, тайлан
  Төсөл хэрэгжүүлэхэд үзүүлэх туслалцаа

 

Нэн тэргүүнд тавигдах зорилтуудыг хэрхэн сонгодог вэ?

Дэлхийн банк ядуурлыг бууруулах ба эдийн засгийн хөгжлийг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн ”Улс оронд үзүүлэх туслалцааны стратеги” (УОҮТС) гэж нэрлэгдэх мөрийн хөтөлбөр боловсруулах зорилгоор үндэсний засгийн газар, орон нутгийн хүн ам, иргэний нийгэмтэй хамтран ажилладаг. Уг стратегид тухайн улс оронд шаардагдаж буй дэмжлэгийн хэлбэр, гурван жилийн хугацаанд үзүүлж  болох тусламжийн хэмжээг тодорхойлдог.

Стратеги нь засгийн газраас дэвшүүлж буй нэн тэргүүнд тавигдах хөгжлийн зорилтуудад дэмжлэг үзүүлэх бөгөөд тухайн улс орны дотоодын нөхцөл байдлын онцлогийг тодорхой тусгасан байна. Үүнээс гадна тухайн улс орны хөгжлийн хөтөлбөрт тусгасан төсөл, судалгаа болон бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд шаардагдах санхүүжилтийн төлөвлөгөөг тодорхойлж өгдөг. 

Монгол Улсын хувьд туслалцааны стратеги нь ядуурлыг бууруулах, эдийн засгийг тогтворжуулах, санхүүгийн салбарт шинэтгэл хийх, дэд бүтэц ба хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэх талаар засгийн газраас дэвшүүлж буй зорилгыг хэрэгжүүлэхэд шаардагдах үе шатуудыг тодорхойлдог.

Нэмэлт мэдээлэл:
 
Монгол Улсад үзүүлэх туслалцааны стратеги: Дэлхийн банкнаас үзүүлж буй техникийн туслалцаа болон төлөвлөгдсөн зээлийн талаархи дэлгэрэнгүй тайлан.


Дээшээ очих


Техникийн судалгаа, тайлан

Дэлхийн банк мөн улс орнуудад хөгжлийн явцад тулгарч болзошгүй тодорхой хүндрэлүүдийн талаар нэмэлт мэдээлэл болон хэтийн төлөв өгөх зорилгоор улс орны онцлогийг харгалзан судалгаа явуулж тайлан гаргадаг. Судалгаа, дүн шинжилгээний сэдвүүдийг ”Улс оронд үзүүлэх туслалцааны стратеги”-д харуулав.

Нэмэлт судалгаанд эдийн засгийн бодлогын тойм (Улс орны эдийн засгийн меморандум), татварын орлогын зарцуулалт (Засгийн газрын зардлын тойм), болон байгаль орчны тойм (Байгаль орчны арга хэмжээний төлөвлөгөө) зэрэг багтана.

Дэлхийн банк нь семинар болон бусад арга хэмжээнүүдээр дамжуулан хөгжлийн асуудлуудыг хэлэлцэх явдлыг хөхүүлэн дэмждэг. Эдгээр арга хэмжээний үеэр засгийн газрын бодлогын байгууллага, хэвлэл мэдээллийнхэн ба иргэний нийгмийн байгууллагууд хоорондоо уулзаж тухайн асуудлыг шийдвэрлэх хамгийн тохиромжтой арга замын талаар хэлэлцдэг.

Нэмэлт мэдээлэл:
 
Улс орны тойм – Монгол Улс: Ахиц, хүндрэл, туслалцааны танилцуулга.
  Монгол Улсын тухай нийтлэл, тайлан

  Монгол Улсын мэдээ, үйл явдал

Дээшээ очих


Төсөл хэрэгжүүлэхэд үзүүлэх туслалцаа

Улс оронд үзүүлэх туслалцааны стратегийг боловсруулж дууссаны дараа тухайн улс Дэлхийн банкны санхүүжилт, техникийн дэмжлэгээр төсөл хэрэгжүүлж эхлэх боломжтой болно. Төслийг санхүүжүүлэх, хэрэгжүүлэх ба дүгнэх журмыг боловсруулахын тулд төслийн үе шатуудыг тодорхойлдог. Шаардагдаж буй тусламжийн төрлөөс хамааран санхүүжилтийн янз бүрийн хувилбар байж болно.

Эдгээр төсөлд зээл олгох саналыг Дэлхийн банкны бүх гишүүн орныг төлөөлж буй шийдвэр гаргах байгууллага болох гүйцэтгэх захирлуудад танилцуулж батлуулдаг. 

Төсөл хэрэгжүүлэх ажлыг тухайн орны засгийн газар өөрөө удирдан хариуцдаг гэдгийг тэмдэглэх нь чухал юм. Засгийн газар зөвлөхүүдийг сонгон шалгаруулах зэрэг төсөл хэрэгжүүлэх ажлын бүх талыг хариуцах газар байгуулдаг.

Хэрэгжүүлэх төслүүд нь Дэлхийн банкны нийгэм, байгаль орчны стандарт зэрэг шалгуурт нийцэж буйг хангахын тулд үйл ажиллагааны бодлогын дагуу төсөл хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг тогтоодог.  Ирээдүйд сургамж авах зорилгоор төслийн хэрэгжилтийг дүгнэх ажлыг мөн зохион байгуулдаг.

Нэмэлт мэдээлэл:
 
Монгол Улсад Дэлхийн банкны тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд


Дээшээ очих

 

 

 

 

 

 

 

 

 

 

 




Permanent URL for this page: http://go.worldbank.org/GHHXA8QIU0