Дэлхийн Банкны тэргvvн чухал асуудлууд
Даруй зуу гаруй улс оронд vйл ажиллагаагаа явуулна гэдэг Дэлхийн Банкны хувьд амаргvй ажил. Гэхдээ тvvний эрхэм зорилго нь их энгийн буюу ядуурлыг бууруулах юм. Өнгөрсөн 20 жилийн туршид, Дэлхийн Банкны эн тэргvvнд шийдвэрлэвэл зохих асуудлууд болон тэдгээрийг хэрэгжvvлэх арга барил өөрчлөгдсөөр иржээ. Өнөөдөр, тэд жендер, олон нийтээр удирдуулсан хөгжлийн асуудал, нутгийн уугуул иргэд гэх мэт олон шинэ асуудалд анхаарал хандуулахын зэрэгцээ, эрvvл мэнд, тэжээллэг, боловсрол мөн тэтгэвэр зэрэг нийгмийн vйлчилгээнд vзvvлж буй дэмжлэг нь 1980 онд 5 хувь байсан бол 2003 онд 22 хувь болтлоо өссөн байна. Тиймээс, улс орнууд ядууст туслах төлөвлөгөөгөө өвөртлөн Дэлхийн Банкыг зорих болсон бөгөөд Банк ч гэсэн тэдэнтэй шинэ арга барилаар хамтран ажиллах болсон билээ.

| Дэлхийн Банк нь боловсролыг дэмжигч дэлхий дээрх хамгийн том гадаад санхvvжvvлэгч юм Боловсрол бол хөгжлийн тvлхvvр билээ. Банк өнөөг хvртэл 33 тэрбум ам.долларыг зээл хэлбэрээр олгож, өнөөдрийн байдлаар 157 төслийг 83 оронд санхvvжvvлж байна. дэлгэрэнгүй » |
|  | Дэлхийн Банк нь ДОХ-ын эсрэг тэмцэгч дэлхий дээрх хамгийн том гадаад санхүүжүүлэгч юм Өдөр бvр 14000 гаруй хvн ДОХ-ын вирусыг шинээр тээгч болж байна. Тэдний тэн хагас нь 15-аас 24 насныхан байгаа нь харамсалтай. дэлгэрэнгүй » |
|  | Дэлхийн Банк нь дэлхий даяар нvvрлэсэн авилгал, хээл хахуулийн эсрэг манлайлан тэмцэгч билээ Авилгал, хээл хахууль гэдэг хөгжлийн замд тээглэсэн бул хар чулуу юм. Vvний уршгаар, зохих ёсны эзэндээ очихоор явж буй зээл, тусламж замаасаа хазайж, эцэст нь ядуус хохирч vлддэг билээ. дэлгэрэнгүй » |
|  | Дэлхийн Банк нь өргvй бол баян хэмээх vзлийг дэмжигч юм 1996 онд, Дэлхийн Банк мөн Олон Улсын Хөрөнгөжилтийн Сан хамтран Дийлдэшгvй Өрөнд Унасан Ядуу Орнууд (ДӨУЯО)-ын Санаачилгыг эхлvvлсэн бөгөөд энэ нь дэлхийн хамгийн ядуу, “өрөнд баригдаж өтөнд идэгдсэн” улс орнуудын гадаадад төлөх өрийн хэмжээг бууруулахын төлөө хийсэн өргөн хvрээг хамарсан анхны хvчин чармайлт болсон юм. дэлгэрэнгүй » |
|  | Дэлхийн Банк нь биологийн төрөл зvйлийн төслvvдийн олон улсын хамгийн том санхvvжvvлэгчдийн нэг билээ 1988 оноос хойш Дэлхийн Банк нь биологийн төрөл зvйлийн төслvvдийн олон улсын хамгийн том санхvvжvvлэгчдийн нэг байсаар ирсэн юм. дэлгэрэнгүй » |
|  | Дэлхийн Банк нь урьд өмнөхөөсөө илvv бусадтай хамтран ажилладаг боллоо Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд, Дэлхийн Банк ядуурлын буруулах дэлхий дахины тэмцлийн төлөө олон тооны тvнш, хамтрагчидтай болсон билээ. дэлгэрэнгүй » |
|  | Дэлхийн Банк нь ядууст цэвэр ус, гэрэл цахилгаан, тээврийн vйлчилгээг хvргэдэг гол туслагч нь болдог Хэдийгээр, хөгжсөн улс орнуудын иргэд дэд бvтцийг байх л ёстой жирийн нэг зvйл мэт санадаг ч, дэлхийн ихэнх хэсэгт, энэ нь тансаг мөрөөдөл байх нь бий. дэлгэрэнгүй » |
|  | Дэлхийн Банкны vйл хэрэгт иргэний нийгмийн vvрэг амин чухал билээ Өнгөрсөн 10 жилийн хугацаан дахь иргэнийн нийгмийн өсөлт нь олон улсын хөгжлийн хувьд хамгийн чухал чиг хандлага байсаар ирсэн билээ. дэлгэрэнгүй » |
|  | Дэлхийн Банк нь зөрчилдөөн бvхий улс орнуудад тусламжийн гараа сунгадаг Өнөөдөр, Дэлхийн Банк зөрчилдөөн бvхий 40 гаруй улс оронд идэвхитэй vйл ажиллагаа явуулж, дайнд нэрвэгдсэн хvн ардад туслах, энх тайванч байдлаар хөгжлийг сэргээн босгох мөн хvчирхийлэл рvv эргэн хальтирч орохоос сэргийлэх зорилгоор засгийн газар, олон улсын ба орон нутгийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг. дэлгэрэнгүй » |
|  | Дэлхийн Банк нь ядуу дорой хvмvvсийн дуу хоолой нь болж өгдөг 60 улсын 60 мянган хvмvvстэй уулзаж ярилцсанаар мөн өдөр тутмын vйл ажиллагаанаасаа Дэлхийн Банк нэг зvйлийг сайн ойлгожээ. дэлгэрэнгүй » |
|