Дэлхийн банкны тухай нэмэлт мэдээлэл
Мэдээллээ шинэчлэн хүлээж авахыг хүсвэл
Иргэдийн төлөөлөл
Зүй бус үйл ажиллагаа, авилгатай тэмцэх
Иргэдийн санал
Боломж, бололцоо
Холбоо барих
Ажиллагсдын жагсаалт
Дэлхийн банкны тухай нэмэлт мэдээллийг хаанаас авах вэ? Дэлхийн банкнаас эрхлэн гаргасан ном товхимол, тайлан болон бусад материалуудтай Хөгжлийн Мэдээллийн Төв дээр танилцах боломжтой. Тус төв нь Дэлхийн банкны баримтладаг мэдээллийг нээлттэй түгээх бодлогыг дэмжих мөн бидний ажлын талаар аль болох өргөн хүрээнд танилцуулж Банкны үйл ажиллагааны ил тод чанарыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд байгуулагдсан. Манай үйл ажиллагаатай: Мэдээллээ шинэчлэн хүлээж авахыг хүсвэл Ядуурал, эрүүл мэнд, ДОХ/ДХХШ, усны болон ариун цэвэрийн хөтөлбөрүүд, эдийн засгийн өсөлт зэрэг олон тооны сэдвийг тусгайлан багтаасан мэдээллийн тогтмол сонин гаргахаас гадна бид бүс нутаг болон улс орны хэмжээнд өрнүүлж буй үйл ажиллагааны тухай товхимол гаргадаг. Товхимолд шинээр батлагдсан төслүүд, хэвлэгдэж гарсан ном, сэтгүүл болон бусад онцгой үйл явдлын тухай мэдээлдэг. Улс орнуудад явагдаж буй үйл ажиллагааны тухай үнэ төлбөргүй мэдээллийн и-мэйл сонинг захиалах Дэлхийн банкнаас эрхлэн гаргасан бусад и-мэйл сонинтой танилцах
Иргэдийн төлөөлөл Дэлхийн банкны удирдлагад гишүүн орон тус бүрээс төлөөлөгч сонгогддог. Байгууллагын үйл ажиллагааны үндсэн бодлогыг банкны хоёр гол удирдах зөвлөл болох Дэлхийн банкны Гүйцэтгэх захиралуудын зөвлөл болон Захирагч нарын зөвлөл тодорхойлдог. Нэмэлт мэдээлэл: Дэлхийн банкны Гүйцэтгэх захиралууд
Зүй бус үйл ажиллагаа, авилгатай тэмцэх Дэлхийн банк өөрийн дэмжлэг үзүүлдэг улс оронд авилга, хээл хахуультай тэмцэх хүчин чармайлтыг дэмждэг ба банкнаас санхүүжүүлсэн төслийн үйл ажиллагаа зүй ёсоор явагдаж байгаад онцгойлон анхаардаг. Хэрвээ Танд зүй бус үйл ажиллагаа явагдсан тухай баримт байвал Дэлхийн банкны Байгууллагын цэх шудрага байдлыг хариуцсан албанд өөрийн санал гомдлоо ирүүлэх боломжтой. Нэмэлт мэдээлэл: Дэлхийн банкны Авилгын эсрэг бодлого
Иргэдийн санал хүсэлт Хэрэв Дэлхийн банкны санхүүжүүлсэн төслийн зүгээс Таны ашиг сонирхолыг шууд хөндсөн буюу хөндөж болзошгүй хэмээн үзэж байгаа бол Та манай Хяналтын газарт хандана уу. Хяналтын газар нь Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөлийн тушаалаар 1993 онд байгуулагдсан бие даасан байгууллага юм. Тус газар нь энгийн иргэдэд дуу хоолойгоо олон улсын түвшинд хүргэх боломж олгосон анхны байгууллага юм. Нэмэлт мэдээлэл: Дэлхийн банкны Хяналтын газрын вэб сайтанд хандах
Боломж, бололцоо Буцалтгүй тусламжийн төрөлүүдийн талаар
Дэлхийн банкинд ажиллах боломж
Улс оронд хөрөнгө оруулах орчны тухай мэдээлэл
Ханган нийлүүлэх гэрээнд оролцох тухай
Сургалтын тэтгэлэгийн тухай
Буцалтгүй тусламжийн төрлүүдийн талаар Дэлхийн банк олон төрлийн буцалтгүй тусламж/санхүүжилт авах боломж олгодог. Тэдгээрээс заримыг дурьдвал: InfoDev: мэдээлэл болон холбооны технологийг олны хүртээл болгож, тэдгээрийг нийгэм, эдийн засгийн хөгжил, ядуурлыг бууруулах чиглэлээр ашиглах боломжийг нэмэгдүүлэхэд зориулсан санхүүжилт олгодог.
Нийгмийн сан: Дэлхийн банкны Нийгмийн сангаас дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээнээс эхлээд сургалт, бичил үйлдвэрлэл хөгжүүлэх зэрэг чиглэлийг хамрах жижиг төсөлд дэмжлэг үзүүлдэг. Төслийг олон нийт шалгаруулж санхүүжилт авах хүсэлтээ Нийгмийн санд танилцуулдаг.
Онцгой ач холбогдолтой Экосистем түншлэлийн сан: Байгаль орчин хамгаалалын тулгамдсан асуудлууд (дархан цаазат газрын үйл ажиллагааг удирдах ба биологийн төрөл зүйлийн орчны зохицуулалт; сургалт; хил хязгаар дамнасан төлөвлөлт, бусад)-ыг өргөн хүрээг хамрах арга барилаар шийдвэрлэх стратеги түншлэлийг дэмжих зорилготой. Байгалийн төрөл зүйлийг хамгаалах талбарт хамтран ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагууд, ТББ, иргэдийн бүлэгүүд ба хувийн хэвшлийн байгууллагууд санхүүжилт авах өргөдөл гаргах эрхтэй.
Нэмэлт мэдээлэл: Дэлхийн банкны Иргэний нийгмийн байгууллагын сан
Дэлхийн банкинд ажиллах боломж Товч анкетаа Дэлхийн банкны хүний нөөцийн албанд явуулах, эсвэл ажлын байрны зартай танилцахыг хүсвэл: Товч анкетыг онлайн илгээх
Ажлын байрны зартай танилцах
Орон нутгийн хөрөнгө оруулалтын орчны тухай мэдээлэл IPAnet: олон улсын хөрөнгө оруулагч нарт зориулсан мэдээлэллийг агуулсан портал. Хөрөнгө оруулалтын орчин болон бизнес эрхлэх боломжийн талаaрхи мэдээлэл, анализ шинжилгээтэй танилцах боломжтой.
FDI Xchange: хурдацтай хөгжиж буй улс орнуудын бизнесийн орчны анализ шинжилгээ, шинэ бизнесийн боломжийн талаар мэдээлдэг
Шуурхай хариу өгөх нэгж: бодлогын чиглэлийн зөвлөгөө, хөрөнгө оруулалтын орчны байдал болон хөгжиж буй улс орнууд дахь хувьчлалын асуудлаар нарийвчилсан мэдээлэл, мэдлэгийн эх үүсвэр
Ханган нийлүүлэх гэрээнд оролцох тухай Гүйцэтгэгч шалгаруулалтын мэдээллийн санд хандаж Ханган нийлүүлэгч шалгаруулсан тухай мэдээллийг авч болно. Нэмэлт мэдээлэл: Ханган нийлүүлэх боломж
Дараахи вебсайтуудад Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдтэй холбогдолтой Тендерийн санал ирүүлэх урилга мөн Гүйцэтгэгчээр ажиллах сонирхол илэрхийлэх тухай мэдээллийг авч болно. Үүнд: Хөгжлийн гарц/Development Gateway (dgMarket)
Нэгдсэн үндэстний хөгжлийн бизнес/United Nations Development Business
Сургалтын тэтгэлэг авах боломж Япон улсын Засгийн газар болон Дэлхийн банкны хамтарсан Магистрын зэргийн сургалтанд олгох тэтгэлэг
Роберт С. МкНамарагийн нэрэмжит тэтгэлгийн хөтөлбөр
Олон улсын валютын сангийн институтэд суралцах тэтгэлгийн хөтөлбөр
Япон улсын Засгийн газар- Олон улсын валютын сангийн хамтарсан Ахисан түвшний сургалтанд олгох тэтгэлэг
Азийн хөгжлийн банк- Япон улсын Засгийн газрын сургалтын тэтгэлгийн хөтөлбөр
Холбоо барих Ажилчдын жагсаалт Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын ажилчдын жагсаалт:
Ажилчдын жагсаалт
Project Implementing Unit
Дээш очих |