Хөгжлийн Сургалтын Дэлхийн Нийтийн Сүлжээ

Мєн …-с мэдээлэл харж болно: English

GDLN logo Хөгжлийн Сургалтын Дэлхийн Нийтийн Сүлжээ (Global Development Learning Network - GDLN) нь дэхий даяар байрлах 120 гаруй Хөгжлийн Сургалтын Төвүүдийн (Development Learning Centers - DLCs) сүлжээ юм. Хөгжиж буй орнуудад ядуурлыг бууруулж, тогтвортой өсөлтийг хангахын тулд үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүс, бүлгүүд болон байгууллагууд энэхүү өвөрмөц тогтолцоог ашиглан орон зайг алгасч бага зардлаар мэдээлэл, мэдлэг солилцох, үйл ажиллагаагаа зохицуулах, зөвлөгөө авах/өгөх, сургалт зохион байгуулах, ярилцлага явуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг юм.

Хөгжлийн Сургалтын Төвүүд нь Хөгжлийн Сургалтын Дэлхийн Нийтийн Сүлжээнд холбогдсоноор олон оронд хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, шинжээчдийг нэгэн цагт холбож тэдний хуримтлуулсан туршлага, өргөн мэдлэг, мэдээллийг хуваалцан, нэг нэгнээсээ суралцаж, харилцан зөвлөлдөж байж буурай хөгжилтэй орнуудын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ. Хөгжлийн баялаг мэдээлэл, мэдлэгийг түгээхийн тулд зөвлөхүүд урт зам туулан олон хоног аялах шаардлагагүйгээр энэхүү сүлжээг ашигладаг юм. Уг сүлжээний ачаар тулгамдсан асуудлаар шуурхай зөвлөгөө авах, мэдээлэл хуримтлуулах боломжтой болсон. Сургалтанд хамрагсад нь тухайн асуудлын талаар арвин мэдээлэл авч, өөрийн орны онцлогийг харуулсан, бодит жишээнд тулгуурласан илтгэл боловсруулан харилцан ярилцдаг юм.

 

          
          МХСТ -ийн нээлтийн ажиллагаа, 2002 оны 5 сарын 18

 

Монгол улсын Засгийн газар, Дэлхийн Банкны санаачлагаар үүсгэн байгуулагдсан Хөгжлийн Сургалтын Дэлхийн Нийтийн Сүлжээг ихэд сонирхож, түүнд холбогдох хүслээ илэрхийлсэн билээ.  Дэлхийн Банкны Ерөнхийлөгч уг хүсэлтийн хүлээн авч, санхүүгийн дэмжлэг үзүүлсний үр дүнд Улаанбаатар хотод Хөгжлийн Сургалтын Төв байгуулагдсан юм.

 

Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газарт байрлах уг төвийн нээлтийн ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Н. Энхбаяр, Дэлхийн Банкны Ерөнхийлөгч ноён Жеймс Волфенсон нар биеээр оролцсон юм. Энэхүү үйл явдал 2002 оны 5 сард буюу Дэлхийн Банкны Ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр болсон билээ.

 

Улаанбаатар дахь Хөгжлийн Сургалтын Төвийн видео хурлын өрөө нь 40 орчим хүний багтаамжтай бөгөөд нэг дор арав гаруй оронтой холбогдох боломжтой. Синхрон орчуулгын төхөөрөмжөөр тоноглогдсон тул сонсогчид Англи болон бусад хэл дээрхи агуулгыг шууд хүлээн авч, бусад орны оролцогчид болон сургагч нартай чөлөөтэй ярилцдаг юм. 

 

          GDLN video conference picture
          МХСТ -ийн видео уулзалтын үеээр, 2008 оны 5 сарын 22

                   

Монгол дахь Хөгжлийн Сургалтын Төв (МХСТ) -ийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Асуулт, Хариулт хэсгээс авна уу.


Дэлгэрэнгүй мэдээлэл:

    Бусад орнуудын Хөгжлийн Сургалтын Төвүүд

    Хөгжлийн Сургалтын Дэлхийн Нийтийн Сүлжээний үйл ажиллагааны Менежментийн Систем

Дээш буцах


Last updated: 2011-10-17




Permanent URL for this page: http://go.worldbank.org/XG31IW1LM0