Дэлхийн Банк гэж юу вэ?

   Дэлхийн Банк гэж юу вэ?
    Дэлхийн Банкны Груп хэрхэн зохион байгуулагдсан бэ?

    Дэлхийн Банк болон арилжааны банкны хоорондын ялгаа юу вэ?

                     Дэлхийн Банк болон ОУВС-гийн хоорондын  ялгаа юу вэ?

                     Дэлхийн Банк хэрхэн зээл олгодог вэ?

                     Улс орнууд Дэлхийн Банкинд ямар төлөөлөлтэй байдаг вэ?
                     Монгол улсыг хариуцсан Гүйцэтгэх Захирал, Монгол улсын  саналын эрх

 

Дэлхийн Банк гэж юу вэ?

 

Дэлхийн Банк нь өөрийн гишүүн орнуудын засгийн газарт тэдгээрийн сургууль, эрүүл мэндийн төвүүдэд хөрөнгө оруулалт хийх, ус цахилгаанаар хангах, өвчин эмгэгтэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийж буй арга ажилд дэжлэг туслалцаа үзүүлэх дэлхийн хамгийн том хөрөнгө нөөц, мэдлэгийн эх үүсвэрүүдийн нэг билээ. Энэхүү дэмжлэг туслалцааг төслийн эсхүл хөтөлбөрийн зээл, буцалтгүй тусламж, түүнчлэн зөвлөлгөө, судалга шинжилгээ гэх мэт техникийн туслалцаа хэлбэрээр олгодог.

 

Дэлхийн Банкны зорилго нь бага болон дунд орлоготой орнуудын хүн ардын ядуурлыг бууруулж амьжиргааны нөхцлийг сайжруулахад оршино.

 

Дэлхийн Банк анх Сэргээн Босголт, Хөгжлийн Олон Улсын Банк нэртэйгээр 1944 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд сүүлийн үед “Дэлхийн Банк” гэдэг нэрийг Сэргээн Босголт, Хөгжлийн Олон Улсын Банк (СБХОУБ) болон Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн (ОУХА) нэрийн өмнөөс хэрэглэдэг болсон. Анх үйл ажиллагаагаа Дэлхийн 2-р Дайны дараахь сэргээн босголтын ажлыг хурдавчлуулах зорилготойгоор эхэлж байхдаа Дэлхийн Банк 38 гишүүнтэй байсан бол одоо 184 гишүүнтэй болсон нь дэлхийн улс орнуудын бараг бүгдээрээ байна. Гишүүн улсуудын тоо нэмэгдэж тэдний хэрэгцээ өөрчлөгдөхийн хирээр Дэлхийн Банк өргөжин тэлсээр одоогийн байдлаар таван агентлагаас бүрдэж байна.


Дэлхийн Банк дэлхийн 100 оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дэлхий даяар 10,600 орчим ажилтантай. Тус банкны давуу талуудын нэг нь олон улс орны ажилтнуудаар илэрхийлэгдсэн олон улсын дадлага туршлага билээ.

Зээл авч буй улсад үзүүлж буй бүх дэмжлэг туслалцаанд нэг стратегийг (Улсад туслалцаа үзүүлэх стратеги) мөрдлөг болгодог ба энэхүү стратегиийг тухайн улс өөрөө Дэлхийн Банк болон бусад донорууд, буцалтгүй тусламжийн бүлэг, иргэний нийгмийн байгууллагуудын туслалцаатайгаар боловсруулж гаргадаг.

Нэмэлт мэдээлэл:
  Дэлхийн Банк Монгол улсад ямар туслалцаа үзүүлж байна
  "Дэлхийн Банз гэж юу вэ" Үндсэн хуудас
  Дэлхийн Банкны Группын зохион байгуулалалт
  Дэлхийн Банкинд иргэд ямар төлөөлөлтэй байна?


Дээшээ буцах


Дэлхийн Банк хэрхэн зохион байгуулагдсан бэ?

Гишүүнчлэл нэмэгдэж хэрэгцээ өөрчлөгдөхийн хирээр Дэлхийн Банк өргөжин тэлж одоогийн байдлаар Дэлхийн Банкны Групд таван өөр агентлаг багтаж байна. Үүнд:

 

  Сэргээн Босголт, Хөгжлийн Олон Улсын Банк дунд орлоготой орнуудад туслалцаа үзүүлдэг. СБХОУБ нь ихэнх эх үүсвэрээ олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд арилжаалах замаар олж авдаг.

  Олон Улсын Хөгжлийн Ассоциаци Нэг хүнд ноогдох орлого 885 ам. дол-аас бага хамгийн ядуу орнуудад туслалцаа үзүүлдэг бөгөөд туслалцааны хэлбэр нь хүүгүй зээл, техникийн туслалцаа, бодлогын зөвлөлгөө зэрэг болно.

  Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК) хувийн секторын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх замаар харилцагч орнуудад өсөлтийг дэмждэг.

  Олон талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлаг (ОТХОБА) гадаадын хөрөнгө оруулагчдад хөгжиж буй орнуудад арилжааны бус эрсдлийн улмаас үүсэх алдагдлын эсрэг баталгаа гаргах замаар гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжиж, ингэснээр тэдгээр орнуудад хөрөнгө оруулалтын боломжийг бий болгодог.

  Хөрөнгө Оруулалтын Маргааныг Шийдвэрлэх Олон Улсын Төв гадаадын хөрөнгө оруулагч болон хөрөнгө оруулалт хийгдсэн орон хооронд үүсэн хөрөнгө оруулалтын маргааныг харилцан тохиролцох замаар шийдвэрлэх арга хэрэгслийг олгодог.

 

 

Дээшээ буцах


Дэлхийн Банк болон арилжааны банкны хоорондын ялгаа юу вэ?

Дэлхийн Банк гэдэг бол сонгодог утгаараа банк биш юм. Энэ бол өөрийн гишүүн болох хөгжсөн болоод хөгжиж буй 184 орны эзэмшилд байдаг олон улсын байгууллага мөн.

Дэлхийн Банк нь энгийн банктай адилаар мөнгө зээлж хөрөнгө удирддаг хэдий ч хэд хэдэн талаар чухал ялгаатай. Дэлхийн Банкнаас гишүүн орнууддаа өгч буй санхүүгийн туслалцаа, зөвлөлгөө нь тэдгээрийг ядууралтай тэмцэхэд нь зориулагдсан байдаг. Цаашилбал, арилжааны банкнаас ялгаатай нь хөгжилд хүрэх зориулалтаар ашиглах хөрөнгийн эх үүсвэр олж чадахгүй байгаа орнуудад бага хүүтэй эсхүл огт хүүгүй зээл олгох нь элбэг.


Дэлхийн Банкнаас зээл авч байгаа орнууд зээлээ эргэн төлөх хугацаа нь арилжааны банкнаас тогтоодог хугацаатай харьцуулахад нилээд урт байдаг. Зарим тохиолдолд 10 жилийн хугацаанд зээлээ эргэн төлж эхлэхгүй байж болно.

Ер нь, Дэлхийн Банк зээлж байгаа мөнгөө зээлж авдаг. Их хэмжээний сайн удирдлага бүхий санхүүгийн нөөцтэй учраас сайн нэртэй байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгмйн зах зээл дээрээс бага хүүтэйгээр мөнгө зээлж хөгжиж байгаа орнууд уруу дамжуулдаг бөгөөд эдгээр орнууд өөрсдөө мөнгө зээлснээс нилээд доогуур хүүтэй зээл авдаг.

Нэмэлт мэдээлэл:
  Дэлхийн Банкны үйл ажиллагаа: rзээлийн эргэн төлөлтийн нөхцөл


Дээшээ буцах


Дэлхийн Банк болон ОУВС-гийн хоорондын ялгаа юу вэ?

Дэлхийн Банк болон ОУВС-гийн хоорондын ялгаа юу вэ?

Хүмүүс Дэлхийн Банкийг Олон Улсын Валютын Сантай (ОУВС) андуурах явдал тохиолддог. ОУВС нь 1944 онд Бреттон Вудсын бага хурлаар үүсгэн байгуулагдсан. ОУВС-гийн чиг үүрэг нь Дэлхийн Банкны чиг үүрэгт нэмэлт байдлаар хэрэгждэг боловч ОУВС нь бүрэн бие даасан байгууллага билээ. Дэлхийн Банк нь хөгжиж байгаа орнуудад дэмжлэг үзүүлдэг бол ОУВС нь олон улсын валютын тогтолцоог тогтвортой болгох зорилготой ажиллаж дэлхийн улс орнуудын мөнгөн тэмдэгтийг хянаж байдаг.

 

Нэмэлт мэдээлэл:
  ОУВС-гийн вэб хуудас



Дээшээ буцах

 


Дэлхийн Банк хэрхэн зээл олгодог вэ?

Дэлхийн Банк үндсэн хоёр төрлийн зээл олгодог. Үүнд: олон төрлийн салбар дахь нийгэм-эдийн засгийн хөгжлийн төслийг дэмжих бараа, ажил, үйчилгээг худалдан авах хөрөнгө оруулалтын зээл болон бодлого, байгууллагын шинэчлэлийг дэмжих тохируулах зээл.

Дэлхийн Банкны санхүүгийн туслалцаа дараахь хоёр сувгаар гишүүн орнуудад олгогддог: Сэргээн Босголт, Хөгжлийн Олон Улсын Банк (СБХОУБ) болон Олон Улсын Хөгжлийн Ассоциаци (ОУХА).

 

Зээлийн хэлэлцээрийн үед Дэлхийн Банк төсөл эсхүл хөтөлбөрийн хөгжлийн зорилтууд, гарц буюу үр дүн, гүйцэтгэлийн үзүүлэлт (төслийн үр нөлөө, амжилтыг хэмжих зорилготой), амьдралд хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар зээл авч буй оронтой тохиролцдог. Зээл батлагдаж хүчин төгөлдөр болсноор зээлдэгч Дэлхийн Банктай тохирсон нөхцлийн дагуу төсөл эсхүл хөтөлбөрийг амьдралд хэрэгжүүлдэг.

 

Дэлхийн Банк зээл тус бүрийн ашиглалтыг хянаж үр дүнг үнэлдэг. Бүх зээлүүд үйл ажиллагааны бодлого журмаар зохицуулагддаг ба эдгээр журмууд нь үйл ажиллагааг эдийн засаг, санхүү, нийгэм, байгаль орчны хувьд үндэслэлтэй байх нөхцлийг хангаж өгдөг.


Нэмэлт мэдээлэ
л

  Дэлхийн Банкны үйл ажиллагаа: санхүүгийн туслалцааны төрөл

  Мөнгө хаашаа явдаг вэ?

 

 

Дээшээ буцах


Улс орнууд Дэлхийн Банкинд ямар төлөөлөлтэй байдаг вэ?

 

Дэлхийн Банкны гишүүн улсууд хувьцаа эзэмшигчийн байр суурьтай байж банкийг хоршоо байдлаар удирдан зохион байгуулдаг. Нэг улсын эзэмшилд байгаа хувьцааны тоо ойролцоогоор тухайн улсын эдийн засгийн хэмжээн дээр үндэслэсэн байдаг. АНУ бол хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд нийт саналын эрхийн 16.41 хувийг эзэмшдэг. Дараагийн томоохон хувьцаа эзэмшигчид нь Япон (7.87 хувь), Герман (4.49 хувь),  Их Британи (4.31 хувь), Франц (4.31 хувь). Үлдсэн хувьцааг бусад гишүүн улсуудад ноогддог.

 

Гишүүн засгийн газар бүр гүйцэтгэх захирлаар төлөөлөгдсөн байдаг. Хамгийн том таван хувьцаа эзэмшигчид (Франц, Герман, Япон, Их Британи, АНУ) тус бүр нэг гүйцэтгэх захирал томилдог бол бусад гишүүн улсуудыг 19 гүйцэтгэх захирлууд төлөөлдөг.

 

Вашингтонд ажилладаг 24 гүйцэтгэх захирал нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийг бүрдүүлдэг бөгөөд долоо хоногт хоёр удаа уулзаж үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Үүнд: зээл, баталгаа, шинэ бодлого, захиргаа төсөв, туслалцааны стратеги, зээллэг авахтай, санхүүгийн шийдвэрүүдтэй танилцах.

 

 

Дээшээ буцах 

 


  Монгол улсыг хариуцсан Гүйцэтгэх Захирал, Монгол улсын саналын эрх

 

Монгол улсыг хариуцсан Гүйцэтгэх Захирал, Монгол улсын Саналын Эрх

 

Монгол улсыг төлөөлсөн Гүйцэтгэх Захирал бол ноён Жон Остин. Монгол улсын хариуцсан Захирал бол ноён Иан Портэр, Монгол улс дахь суурийн төлөөлөгч бол ноён Аршад Саиед.

 

2002 оны 7-р сарын 23-ны байдлаар Монгол улс Дэлхийн Банкны Сэргээн Босголт, Хөгжлийн Олон Улсын Банкинд 46.6 сая ам. дол-ыг оруулсан нь нийт оруулсан хөрөнгийн 0.03 хувьтай тэнцүү байна. Монгол улс 716 саналын эрхтэй байгаа нь нийт саналын эрхийн 0.04 хувьтай тэнцүү байна.

 

Нэмэлт мэдээлэл:

  Монгол улсыг төлөөлсөн Гүйцэтгэх Захирлын Алба 
  Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудыг хэрхэн сонгодог вэ? 
  Улс бүрийн саналын эрхтэй хувьцаа, оруулсан хөрөнгө

Дээшээ буцах

 


 

 

 

 




Permanent URL for this page: http://go.worldbank.org/P020YMO440