Улс оронд үзүүлэх туслалцааны стратеги (УОҮТС)

 

CAS Icon

 

 

 

CAS Icon  Улс оронд үзүүлэх туслалцааны стратеги (УОҮТС) гэж юу вэ?
CAS Icon
  УОҮТС-ийн үндсэн зорилго, зорилтууд
CAS Icon   Монгол Улсад үзүүлэх туслалцааны стратеги (2004-2007 оны УОҮТС)
CAS Icon  Монгол Улсад үзүүлэх туслалцааны стратеги 2008-2011

Улс оронд үзүүлэх туслалцааны стратеги (УОҮТС) гэж юу вэ?

Улс оронд үзүүлэх туслалцааны стратеги (УОҮТС) нь Олон улсын хөгжлийн ассоциац (OУХА) болон Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк (ОУСБХБ)-ны зээлдэгчдэд Дэлхийн банкны группээс үзүүлэх туслалцааны стратегийг хянан үзэх Удирдах зөвлөлийн гол хэрэгсэл юм. УОҮТС-ийн баримт бичиг нь (а) тухайн улс орны нэн тэргүүний зорилтуудын үнэлгээнд тулгуурлан боловсруулсан Дэлхийн банкны стратегийг тодорхойлж, (б) стратеги болон тухайн орны нийт үзүүлэлтүүдийн үндсэн дээр үзүүлэх туслалцааны хэмжээ, бүтцийг заадаг. УОҮТС-ийг тухайн улс орны засгийн газрын оролцоотой бэлтгэж, Удирдах зөвлөлд оруулахаас өмнө түүний гол бүрэлдэхүүн хэсгүүдийг засгийн газартай хэлэлцдэг. Гэхдээ энэ бол хамтран хэлэлцэж баталдаг баримт бичиг биш юм. Улс орны өөрийн стратеги болон Банкны зүгээс дэвшүүлж буй стратегийн хоорондох ялгааг УОҮТС-ийн баримт бичигт тусгадаг.

1998 оны сүүлээр Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл шинэ бодлого баталж, засгийн газрын хүсэлтээр Улс оронд үзүүлэх туслалцааны стратеги (УОҮТС)-ийн тайланг нийтэд танилцуулахыг зөвшөөрсөн юм.  Үүнээс гадна шинэ бодлогын дагуу УОҮТС-ийг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлсний дараа засгийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр Банк УОҮТС-ийн талаар нийтэд зориулсан мэдэгдэл (СНЗМ) гаргаж байхаар болсон.


УОҮТС-ийн үндсэн зорилго, зорилтууд

УОҮТС нь улс орны эдийн засгийн хөгжлийн нэн тэргүүний зорилт болон эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхойлдог. УОҮТС нь тухайн улс оронд Банкнаас туслалцаа үзүүлэхэд хамгийн тохиромжтой чиглэлүүдийг тодорхойлдог.

УОҮТС-ийн баримт бичигт нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт болон улс орны эдийн засгийн хөгжлийн гол зорилт, засгийн газраас хэрэгжүүлж буй шинэтгэлийн хөтөлбөрийн товч танилцуулга, тухайн улстай хамтран ажиллах талаар Дэлхийн банкны группээс санал болгож буй арга хэмжээний талаархи бүлгүүд багтдаг.  Дэлхийн банкны групп дотор УОҮТС-ийг хэлэлцэх явц нь (а) Банкны Үйл ажиллагааны хороонд хэлэлцэх, (б) Банкны дээд удирдлагад хэлэлцэх, (в) Банкны 180 гаруй гишүүн орны санал, ашиг сонирхлыг төлөөлж буй эцсийн шийдвэр гаргах эрхтэй Удирдах зөвлөлд хянан үээж хэлэлцэх зэрэг хэд хэдэн үе шаттай явагддаг.

Нэмэлт мэдээлэл: 
CAS Icon
  Дэлхийн банкны УОҮТС-ийн гол вэбсайт
CAS Icon  Улс оронд үзүүлэх туслалцааны стратегийн хувийг Нийтийн мэдээллийн төв-өөс авна уу . 


Дээшээ очих


Монгол Улсад үзүүлэх туслалцааны стратеги (2004-2007)

CAS Icon              Монгол Улсад үзүүлэх туслалцааны шинэ стратеги (УОҮТС) нь 2004-өөс 2007 он хүртэлхи хугацаанд Банкнаас үзүүлэх дэмжлэгийн хөтөлбөрийг тодорхойлно. Улс орны хөгжлийн асуудлыг дэмжихийн тулд дөрвөн жилийн хугацаанд 88 сая орчим ам. долларын дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг тодорхойлсон бөгөөд түүнд зээл, дүн шинжилгээ, салбарын ажил болон техникийн туслалцаа багтана.

УОҮТС-ийн дагуу Дэлхийн банкнаас үзүүлэх тусламж гурван чиглэл дээр төвлөрнө. Үүнд:

 

CAS Icon            Дэвжин хөгжиж буй хувийн хэвшлийг бий болгох, улсын үйлчилгээг үр ашигтай хүргэхэд тулгарч буй бүтцийн саадыг арилгах замаар зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийг дуусгах.  Үүнд ажлын үр дүнд чиглэсэн улсын салбарыг бий болгох, дэд бүтэц, нийгмийн үндсэн үйлчилгээг хүргэх ажлыг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих санхүү, эрх зүй, зохицуулалтын орчныг сайжруулах шинэтгэл зэрэг багтана.

 

CAS Icon            Хөдөөгийн эрсдлийг бууруулах механизм (тухайлбал малын индексжуулсан даатгалын төсөл)-ыг нэвтрүүлэх, хөдөө орон нутагт хувийн хэвшилд тулгуурласан өсөлтийг дэмжих, зарцуулалтын шинэтгэлээр дамжуулан байгаль орчны удирдлагыг бэхжүүлэх, орон нутгийн нөөцийн удирдлагад оролцох оролцоог нэмэгдүүлэх, хотын захад амьдарч буй оршин суугчдад үзүүлж буй үйлчилгээ, ялангуяа усны хангамжийн үйлчлэх хүрээ, санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах, хөдөө болон бүс нутгийн санаачлагуудын оршин тогтнох, бие биенээ нэмэх чадварыг дээшүүлэх замаар хот, хөдөөгийн эмзэг талуудыг бууруулах.

 

CAS Icon            Ядуурлыг бууруулах стратегийг хэрэгжүүлж, хянах байгууллагын хүрээг бэхжүүлэх, шинэтгэлийн талаар хэлэлцэх асуудлуудаар тохиролцоонд хүрэхийн тулд тухайн салбарт явагдаж буй санал солилцоо, стратегийн ажилд илүү анхаарал хандуулах, хандивлагчдын хоорондох зохицуулалтыг сайжруулах замаар бодлого, нөөцийг үр дүнтэй уялдуулах.

 

Зээлийн хөтөлбөр нь ядуурлыг бууруулахад дэмжлэг болох үе шаттай зээл, ЭЗӨДЯБС болон Мянганы Хөгжлийн Зорилтууд (МХЗ) –тай уялдсан хамтарсан стратегид үндэслэсэн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, хандивлагчдын журмыг уялдуулж, тусламжийг зохицуулах талаар засгийн газраас авч буй арга хэмжээг бэхжүүлэх замаар эдгээр бодлого, байгууллагын шинэтгэлийг дэмжинэ. Дүн шинжилгээ, зөвлөгөөний үйл ажиллагаа нь тусламжийн энэ хөтөлбөрийг бэхжүүлнэ.

Монгол Улсад үзүүлэх туслалцааны стратеги -–ийн товчлол болон (6.23 mb pdf)-ийн 82 хуудастай баримт бичгийг бүхэлд нь татах.

Монгол Улсад үзүүлэх туслалцааны стратеги 2008-2011

 

Монгол Улсад үзүүлэх туслалцааны стратеги 2008-2011 нь зөвлөлдөх шатандаа явж байна.  Дэлхийн Банк энэ талаар 2007 оны 3 сараас хойш Монгол Улсын Төр, Засгийн Газар, иргэний нийгэм, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд, олон түмэнтэй цуврал зөвлөлдөх уулзалтуудыг хийсэн.

 

Хот, хөдөөд хийсэн уулзалтуудын үндсэн дээр урьдчилсан байдлаар боловсруулсан –“Монгол Улсад үзүүлэх туслалцааны стратеги 2008-2011” баримт бичгийн хүрээнд Дэлхийн Банкны Монголын хөгжилд туслах хөтөлбөр нь ирэх жилүүдэд үндсэндээ дараах 3 гол чиглэлийг хамарна.

 

  1. Улс орны хөгжилд уул уурхайн эдийн засгийн үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх
  2. Хөдөөгийн амжиргааны түвшин, байгаль орчныг сайжруулах
  3. Улаанбаатарыг амьдрах орчны хувьд илүү таатаай хот болгон хөгжүүлэх

Монгол Улсад үзүүлэх туслалцааны стратеги 2008-2011 –ийн танилцуулга

Нэмэлт мэдээлэл: 
CAS Icon
  
Дэлхийн банкны ЯБСББ-ийн гол вэбсайт
CAS Icon
  
Монгол Улсын ЯБСББ-ийн хуудас

Дээшээ очих

Нэмэлт мэдээлэл:
CAS Icon
  pdf баримт бичгүүдийг гарахын тулд
Acrobat Reader програмыг үнэгүй татах.

 

 

 

 

 




Permanent URL for this page: http://go.worldbank.org/2WILRTON40