| Өнгөрсөн арван жил дэх эдийн засгийн шилжилтийн үед Монгол улсын эдийн засгийн бүтэц өөрчлөгдөөд байна. 1. Монгол улсын хувьд 1990-ээд оноос эхэлсэн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих шилжилт нь ижил төстэй нөхцөл байдалд байсан бусад ихэнх оронтой харьцуулахад нэлээд амжилттай үйл явц болсон. Засгийн газар үнэ чөлөөлөх, хувьчлал хийх, зах зээлийн үеийн байгууллагуудыг байгуулах чиглэлээр эдийн засгийн суурь шинэтгэлүүдийг хийгээд байгаа билээ. Үүний хажуугаар ядуурлын түвшинг бууруулахад ч тодорхой амжилт олоод байна. Шинэтгэл хийсэн өнгөрсөн арван жилийн хугацаанд идэвхгүй байдал нэг хэсэг үргэлжилж үүнээс үүдэлтэй хямрал гарч байсан хэдий ч Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжих шинэчлэлийн замд эргэлт буцалтгүй орсон гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Монгол улсын ардчилал хэдийгээр залуу, бүрэн төгс болох замдаа яваа хэдий ч шилжилт нь нийгэм, улс төрийн өргөн хүрээтэй үймээн самуунд автаагүйгээрээ зарим нэг Зүүн Европын орнуудаас ялгагдаж байна. 2. Өнөөдөр тус улс макро эдийн засгийн гүйцэтгэл нь эрс сайжирсан- ДНБ-ий өндөр өсөлттэй, инфляцийн түвшин доогуур, экспортынх нь үндсэн бүтээгдхүүн болох алт, зэсний үнэ өндөр, урсгал данс, төсвийн илүүдлийн хэмжээ өргөжсөн, дотоодын мөнгөн тэмдэгтийн америк доллартай харьцах нэрлэсэн болон бодит ханш нь чангарч байгаа эдийн засагтай орон болжээ. Эдийн засгийн хувьд олсон амжилтууд нь Монгол улс социализмын үеэс уламжлагдан ирсэн хүний хөгжлийн өндөр түвшинг хамгаалах, хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байсантай салшгүй холбоотой. Сүүлийн таван жилд хамгийн их эргэлт гарсан салбар бол үйлчилгээний салбар, тэр дундаа нэмүү өртөг нь 2001-2004 онуудад жилд дунджаар 8%, 2005 онд 9,1% өссөн жижиглэнгийн болон бөөний худалдаа, тээвэр, харилцаа холбоо, санхүүгийн үйлчилгээний салбарууд юм. Уул уурхай болон барилгын салбаруудад гадаадын шууд хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдсээр байна. 1996-2006 он хүртэлх арван жилийн хугацаанд ДНБ-д эзлэх ГШХО-н хэмжээ дунджаар 5,2 хувьтай байгаа нь Зүүн Азийн бүсийн дундаж хэмжээнээс өндөр байгаа төдийгүй тус улсын багтдаг доогуур орлоготой орнуудын бүлэгтэй харьцуулахад энэ нь гурав дахин илүү өндөр үзүүлэлт юм. Улс төрийн тогтворгүй, тодорхойгүй байдлыг эс тооцвол тус улсын хувьд цаг хугацаа тун тааламжтай нөхцөл байдалд байгаа нь илэрхий байна. ...ДНБ-ннй бодит өсөлтийн эх үүсвэрүүд нь ихээхэн төвлөрсөн, уул уурхай болон мал аж ахуйн салбараас хэт хараат байдалтай байна. 3. Эдгээр ерөнхий чиг хандлагуудыг гүнзгийрүүлэн авч үзвэл, өнөөгийн энэхүү эдийн засгийн нөхцөл байдалд хүргэхэд нөлөөлсөн зарим нэг өөрчлөлтүүд нь эргээд тус улсын цаашдын өндөр өсөлтийг тогтвортой байлгахад саад тотгор болохуйц байдал ажиглагдаж байна. Алт, зэс болон ноолуур гэх мэт цөөн тооны экспортын бүтээгдэхүүнээс хамаарсан Монгол улсын эдийн засаг нь эдгээр бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт болон байгалийн гамшиг зэргээс ихээхэн хамааралтай болж эмзэг болсон. Залуу, боловсролтой ажиллах хүчинтэй хэдий ч ажил эрхэлэгч үе давхарга нь ажил эрхлэхээс зайлсхийсэн байдалтай байдаг. Улсын хүн ам нь Улаанбаатар хотын ойролцоо төвлөрсөн байдалтай байна. 4. “Газар нутгийн уудам, хүн амын тархай бутархай байдал”-д бараа үйлчилгээг үр дүнтэй, бага зардлаар хүргэх, бүс нутгийн орлогын тэгш бус байдал дахь өсөлтийг хангах зэрэг хүнд бэрх сорилт Монгол улсын хувьд хэвээрээ байна. Хөдөө орон нутагт амьдаоч буй иргэд болон орон нутгийн ажилгүйчүүдэд ажил эрхлэх болон ажил эрхлэх сэдэл төрүүлэх шинэ боломж олгох сорилт улсад тулгараад байна. Эхийн эндэгдэлийн түвшин, түүнчлэн цэвэр усны хангамж ба эрүүл ахуйн нөхцлийг сайжруулахад гаргаж буй дэвшлүүд нь Мянганы хөгжлийн зорилтууд (МХЗ) шаардалагаас доогуур байгаа бөгөөд энэ нь баруун бүс нутагт ямар нэгэн ахиц байхгүй байна. Саяхан Дэлхийн банкнаас хийсэн Монгол улсын Ядуурлын үнэлгээгээр бүх өрх бүр ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ядуурлын ихэнх тохиолдол (42.1 хувь) нь малчин өрхүүдэд тохиож байгааг харуулсан. Өрхийн амьжиргааны судалгааны (HIES-LSMS) тоон үзүүлэлтүүд нь малын эндэгдэл нь малчин айлын хэрэглээний доогуур түвшинтэй шууд холбоотойг харуулсан. Түүнчлэн, Монгол улсын ядуурал руу түлхэж буй бусад хүчин зүйлсүүд нь өргөн тархасан малын хорогдол, сургууль завсардалт, өрхийн хэтэрхий өндөр эрчим хүч, дулааны үнийн дарамт зэрэг гэдгийг харуулсан. 5. Эдгээр сорилтуудыг даван туулах Засгийн газрын стратеги, түүнийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл зэрэг нь Үндэсний хөгжлийн стратегийн (ҮХС) төслийг боловсруулах ажлын хүрээнд тодорхойлогдсон. Энэ нь УИХ-аар хэлэлцэгдэж батлагдсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл (ДХТХМ), Нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл (НЭЗХҮЧ) зэрэг баримт бичгүүдтэй нягт холбоотой байдаг. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр (УХОХ) нь төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хийгддэг ДХТХ, тухайн хугацаан дахь салбарын тохиромжит стратеги зэрэгт тулгуурлан хийгддэг хэвээрээ байна. Дэд бүтцийн хөгжлийн стратегийг томъёолох ажил ахисан түвшинд очсоны зэрэгцээ Засгийн газар нь дунд хугацааны Эрүүл мэнд ба Боловсролын мастер төлөвлөгөөг боловсруулж дуусгахад сайшаалтай хүчин чармайлт гаргасан. Үүний зэрэгцээ Улсын өрийн удирдлагын стратеги нь Засгийн газраар томъчологдож тэдгээрт оролцогчдод хүргэгдэж мэдээлэгдсэн байх хэрэгтэй. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэх байгууллагын зохион байгуулалт, зохицуулалт, түүнийш хийж гүйцэтгэх тохиромжтой боловсон хүчнийг бэлдэх зэрэг хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх Засгийн газрын хүчин чармайлт нь Дэлхийн банк зэрэг хөгжлийн олон талт гадаад түншүүдтэй хамтран ажилласнаар амжилттай хийгдэж байна. 6. Энэхүү Эдийн засгийн тайлан нь Засгийн газрын Монгол улсын урт хугацаан дахь хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох хэлэлцүүлэгт хандсан болно. Энэ нь төсвийн зарцуулалт, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсвийн хүрээ болон зээлжих стратеги зэргийг тодорхойлохдоо Засгийн газрын анхааралдаа авах шаардлагатай гол нөхцөл болон авч хэрэгжүүлэх боломжит арга зэргийн талаар хэлэлцэх юм. Энэ нөхцөлд, зорилго нь тогтвортой өсөлт болон өргөн хүрээтэй ажил эрхлэлтийг хангах хамгийн том, ашигтай шууд нөлөөллийг бий болгох шинэчлэлийг тодорхойлоход орших юм. Дэлхийн банкны Тэргүүлэх эдийн засагч Сударшан Гоопту-гийн тавьсан илтгэл (420КВ)
ЭЗ-ийн Санамж Бичгийн хураангуй хувилбар (pdf формат, 102KB)
Тайланг бүрэн эхээр нь уншина уу (pdf формат, 8.29MB)
|