Асуулт, Хариулт

FAQ icon

     Ерөнхий Танилцуулга

1. GDLN буюу Хөгжлийн Сургалтын Дэлхийн Нийтийн Сүлжээ гэж юу вэ?

2. Монголын Хөгжлийн Сургалтын Төв (МХСТ) гэж юу вэ?

3. МХСТ нь ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

4. Хөгжлийн Сургалтын Төв нь яагаад хэрэгтэй вэ?

5. GDLN –ийн төвүүд хоорондоо яаж холбогддог вэ?

6. МХСТ –ийн хэрэглэгчид хэн бэ?

7. Ямар төрлийн видео хурлууд энэ төв дээр урд нь явагдаж байсан бэ?

8. Танай төвийг биечлэн очиж үзэх, эсвэл видео хурал явагдаж байх үед ажиглагчаар сууж болох уу?

9. Видео хурал явуулахын тулд ямар бэлтгэл ажил хийх хэрэгтэй вэ? Би видео хурал д юу юу авч очих шаардлагатай вэ?

10. Видео хурал явуулах үнэ тариф нь хэд вэ?

Хамтын Ажиллагаа

11. Хамтын ажиллагаа гэж юу вэ?

12. GDLN –ийн хамтын ажиллагаа ямар үр ашигтай вэ?

13. Ямар төрлийн хамтрагч нар байж болох вэ?

14. GDLN –ийн хамтын үйл ажиллагааны үе шатууд:

Холболт

15. GDLN –ийг өөр гадны сүлжээтэй холбож болох уу?

16. GDLN –д холбогдохын тулд техникийн ямар шаардлага хангасан байх хэрэгтэй вэ?

17. Нэг доор хэд хэдэн газартай холбогдох боломжтой юу?

Өрөө болон тоног төхөөрөмж

18. GDLN –ийн хэрэгслүүд нь юу юу байдаг вэ? Ямар хүчин чадалтай вэ?

Видео уулзалт болон зайны сургалт

19. Хэвлэсэн материал үзүүлэх боломжтой юу?

20. PowerPoint presentation хэрэглэж болох уу?

21. Video sharing хийж болох уу видео явуулах, видео авах?

22. Хуралд шаардлагатай орчуулагч зохицуулж өгөх боломжтой юу?

23. Өөр ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

24. Урьдчилсан туршилт - тест холболт хийх боломжтой юу?

Захиалга өгөх

25. GDLN –д хэрхэн захиалга өгөх вэ?


Ерөнхий Танилцуулга

 

1. GDLN буюу Хөгжлийн Сургалтын Дэлхийн Нийтийн Сүлжээ гэж юу вэ?

 

Хөгжлийн Сургалтын Дэлхийн Нийтийн Сүлжээ (Global Development Learning Network - GDLN) нь дэлхий даяар байрлах 120 гаруй Хөгжлийн Сургалтын Төвүүдийн (Development Learning Centers - DLCs) сүлжээ юм. Хөгжиж буй орнуудад ядуурлыг бууруулж, тогтвортой өсөлтийг хангахын тулд үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүс, бүлгүүд болон байгууллагууд энэхүү сүлжээгээр дамжуулан орон зайг алгасч бага зардлаар мэдээлэл, мэдлэг солилцох, үйл ажиллагаагаа зохицуулах, зөвлөгөө авах/өгөх, сургалт зохион байгуулах, ярилцлага явуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг юм.

 

Хөгжлийн Сургалтын Төвүүд нь Хөгжлийн Сургалтын Дэлхийн Нийтийн Сүлжээнд холбогдсоноор олон оронд хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, шинжээчдийг нэгэн цагт холбож тэдний хуримтлуулсан туршлага, өргөн мэдлэг, мэдээллийг хуваалцан, нэг нэгнээсээ суралцаж, харилцан зөвлөлдөж буурай хөгжилтэй орнуудын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ. Хөгжлийн баялаг мэдээлэл, мэдлэгийг түгээхийн тулд зөвлөхүүд урт зам туулан олон хоног аялах шаардлагагүйгээр энэхүү сүлжээг ашигладаг юм. Уг сүлжээний ачаар тулгамдсан асуудлаар шуурхай зөвлөгөө авах, мэдээлэл хуримтлуулах боломжтой болсон. Сургалтанд хамрагсад нь тухайн асуудлын талаар арвин мэдээлэл авч, өөрийн орны онцлогыг харуулсан, бодит жишээнд тулгуурласан илтгэл боловсруулан харилцан ярилцдаг юм.

 

Дээш буцах

 

2. Монголын Хөгжлийн Сургалтын Төв (МХСТ) гэж юу вэ?

 

Монгол улсын Засгийн газар Дэлхийн Банкны санаачлагаар үүсгэн байгуулагдсан Хөгжлийн Сургалтын Дэлхийн Нийтийн Сүлжээг ихэд сонирхож, түүнд холбогдох хүслээ илэрхийлсэн билээ.  Дэлхийн Банкны Ерөнхийлөгч уг хүсэлтийн хүлээн авч, санхүүгийн дэмжлэг үзүүлсний үр дүнд Улаанбаатар хотод Хөгжлийн Сургалтын Төв байгуулагдсан юм.

 

Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газарт байрлах уг төвийн нээлтийн ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Н. Энхбаяр, Дэлхийн Банкны Ерөнхийлөгч ноён Жеймс Волфенсон нар биечлэн оролцсон юм. Энэхүү үйл явдал 2002 оны 5 сард буюу Дэлхийн Банкны Ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр болсон билээ.

 

Улаанбаатар дахь Хөгжлийн Сургалтын Төвийн видео хурлын өрөө нь 30 орчим хүний багтаамжтай бөгөөд нэг дор арав гаруй оронтой холбогдох боломжтой. Синхрон орчуулгын төхөөрөмжөөр тоноглогдсон тул оролцогчид Англи болон бусад хэл дээрхи агуулгыг шууд хүлээн авч, бусад орны оролцогчид болон сургагч нартай чөлөөтэй ярилцдаг юм. 

 

Дээш буцах

 

3. МХСТ нь ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

 

МХСТ -нь видео хурлын холболтыг зохицуулах, сургалт зохион байгуулах, хөтөлбөрийн загвар гаргах, оролцогчдийг татан оролцуулах, зайны сургалтын бизнесийн төлөвлөгөө боловсруулах, болон бусад шаардлагатай үйлчилгээг үзүүлнэ. Мөн хэрэгцээтэй үед бид төсөл болон хөтөлбөрүүдэд мэргэжилтэнгүүдийг богино хугацаагаар татан оролцуулах зохион байгуулалт хийнэ.    

 

4. Хөгжлийн Сургалтын Төв нь яагаад хэрэгтэй вэ?

 

Хөгжлийн сургалтын төв нь агуулга түгээгч болон хүртэгчдийг холбож өгөн, хөгжлийн талаар үр дүн бүхий сургалт, судалгаа болон судалгааны үр дүнг хуваалцах видео хурал эсвэл урт хугацааны үргэлжилсэн сургалт, хөтөлбөрийг боловсруулахад зөвлөгөө өгөх, зохицуулалт хийх, мөн уг төвийн тоног төхөөрөмжийг ашиглуулах зэргээр дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг. 

 

5. GDLN –ийн төвүүд хоорондоо яаж холбогддог вэ?

 

GDLN нь 3 төрлийн холболтын технологоор холбогддог. Үүнд:

  • Сансрын (холбооны дэд бүтэц муутай хөгжингүй буурай орнуудад түгээмэл байдаг) 
  • ISDN (орон нутгийн холбооны газраас олгох dial-up холболт) 
  • IP (Internet Protocol, дэлхийн интернэтийн сүлжээнд байрлах Дэлхийн Банкны өндөр чанарын хувийн сүлжээ)

Дээш буцах

 

6. МХСТ –ийн хэрэглэгчид хэн бэ?

 

МХСТ нь ядуурал бууруулах болон хөгжлийн чиглэлээр зайны болон холимог сургалт явуулах сонирхолтой төрөл бүрийн байгууллагууд - агуулга түгээгчид болон агуулга хүртэгчдэд нээлттэй төв юм. Дэлхий даяар ямарч байгууллага эсвэл хувь хүн агуулга түгээгч эсвэл агуулга хүртэгч байж болох бөгөөд Дэлхийн Хөгжлийн Сургалтын Холбоо нь энэхүү мэдлэгийн хэрэгцээ болон нийлүүлэлтийг холбож өгөх гүүр нь болдог юм.

Энэхүү төвийн хэрэглэгчид нь хөгжлийн институтүүд, Монгол улсын засгийн газар, засгийн газрын агентлагууд, орон нутгийн засгийн газар, их сургуулиуд, сургалт болон судалгааны институтүүд, хувийн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагууд байдаг.

 

7. Ямар төрлийн видео хурлууд энэ төв дээр урд нь явагдаж байсан бэ?

  • Дэлхийн Банкнаас тогтмол болон хөгжлийн тулгамдсан асуудлаар гаргадаг судалгаа, бодлогын зөвлөмжийг түгээх, хэлэлцүүлгүүд
  • Хөгжлийн талаар төрөлжсөн сургалтууд
  • Аливаа салбарын болон хөгжлийн тодорхой асуудлаар диалоги, уулзалтууд
  • Эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлаар туршлага солилцох уулзалтууд
  • Хүүхэд залуучууд, аливаа мэргэжлийн хүмүүсийн харилцан туршлага солилцох уулзалт, яриа

Эдгээр үйл ажиллагаанууд нь олон улсын, бүсийн болон Монгол орны хүрээнд олон төвүүд зэрэг холбогдох видео хурлын хэлбэрээр явагдсан.

 

Дээш буцах

 

8. Танай төвийг биечлэн очиж үзэх, эсвэл видео хурал явагдаж байх үед ажиглагчаар сууж болох уу?

 

Болно. Энэ талаар бидэнтэй урьдчилан холбоо барина уу . 

 

9. Видео хурал явуулахын тулд ямар бэлтгэл ажил хийх хэрэгтэй вэ? Би видео хурал д юу юу авч очих шаардлагатай вэ?

 

Бид явуулах гэж буй видео хурлын талаар тантай зөвлөлдөн, амжилттай зохион байгуулахад шаардлагатай бүх зүйл дээр туслах болно. Видео уулзалт, хурлын сэдэв агуулга зэргийг та өөрөө хариуцах болно. Үүнд:

  • Уулзалт болох өдөр болон уулзалтанд хамруулах оролцогчдоо тодорхойлох
  • Уулзалт /хурлын удирдагч, илтгэл тавих хүмүүс, болон оролцогчдийг зохион байгуулж, зохицуулах
  • Илтгэлийн материалууд, хөтөлбөр, цагийн хуваарь, болон бусад шаардлагатай бичиг баримтууд бэлдэх

Таны бусад асуултанд бид хариулан, зөвлөгөө өгөхөд бэлэн байна.

 

10. Видео хурал явуулах үнэ тариф нь хэд вэ?

 

Тарифийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд үнэ тарифийн хуудас руу очно уу.

 

Дээш буцах

 

Хамтын Ажиллагаа

 

11.  Хамтын ажиллагаа гэж юу вэ?

 

Урт хугацааны хамтын ажиллагаа нь GDLN –ийн тогтвортой хөтөлбөр боловсруулахад ач холбогдолтой. МХСТ –нь агуулга түгээгч нартай хамтын ажиллагаа бий болгосноор ядуурлыг бууруулах болон тогтвортой хөгжлийн хэрэгцээт мэдлэгийг хэрэглэгч нарт хүргэх цар хүрээг өргөтгөж өгдөг. Бид өөрсдөө агуулга бэлдэх биш харин хамтын ажиллагааг дэмжсэнээр агуулга түгээгч болон агуулга хүртэгч нарын мэдлэгийн солилцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ илүүтэйгээр оруулахад оршино.

 

12.  GDLN –ийн хамтын ажиллагаа ямар үр ашигтай вэ?

 

МХСТ –нь хамтрагч нартаа дараах тусламж дэмжлэгийг үзүүлдэг:

  • Агуулга шилжүүлэх болон  боловсруулах талаар зөвлөгөө өгөх мөн зохицуулалт хийх
  • Үр дүнтэй зайны болон холимог сургалтын загварыг гаргахад зааварчилгаа өгөх
  • Хэрэгцээтэй үед мэргэжлийн зөвлөгч нарыг хөтөлбөрт түр хугацаагаар татан оруулах
  • Бэлтгэл шатанд явж буй төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх

Дээш буцах

 

13.  Ямар төрлийн хамтрагч нар байж болох вэ?

 

Хамтын ажиллагааны түншүүд нь:

  • Тогтвортой хөгжлийг дэмжих болон ядуурлыг бууруулах хөгжлийн тусламжид хувь нэмрээ оруулах эрмэлзлэлтэй байх
  • Өөрсдийн хөтөлбөрөө зайны сургалтын арга барилд тохируулах болон боловсруулах сонирхолтой албан байгууллага, агентлаг, институт, эсвэл хувь хүмүүс байх
  • Зайны болон холимог сургалтын агуулга боловсруулахад тодорхой үүрэг хүлээх эсвэл санхүүгийн хувь нэмэр оруулахад бэлэн байх
  • Урт хугацааны хамтрагч мөн дэмжигч байх бодлогынхоо дагуу төслүүдийн бэлтгэл шатны үед МХСТ –тэй үйл ажиллагааны нэгдмэл төлөвлөгөөтөй байж чадах

14.  GDLN –ийн хамтын үйл ажиллагааны үе шатууд:

 

МХСТ –ийн хамтын ажиллагаа ерөнхий гурван үе шаттайгаар хөгждөг. Үүнд:

  • Эхний үе шатанд бид ирээдүйн хамтрагчиддаа GDLN –ийн боломжуудыг судлах,  үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт хийх боломж олгодог. Хэрэгцээтэй үед адил төстэй зүйл дээр ажилладаг хамтрагч нараа хооронд нь холбож өгдөг
  • Дараагийн үе шатанд бид хөтөлбөрийн хэрэгцээ болон хамрах хүрээг тодорхойлдог. Бид хамтдаа хөтөлбөрийн бэлтгэл төлөвлөгөөг гаргаж, тухайн хөтөлбөрт аль талаас ямар үүрэг роль болон дэмжлэг үзүүлэхээ харилцан тодорхойлдог 
  • Хамгийн сүүлд бид хэрэгжүүлэх үе шатанд ордог. МХСТ –нь GDLN –ийн хөтөлбөрийн бэлтгэл шатанд туслалцаа үзүүлдэг бөгөөд энэ үе шатанд хамтрагч нар GDLN –ийн урт хугацааны хөтөлбөрийн нэвтрүүлэх чадавхи болон агуулгыг боловсруулдаг, харин МХСТ нь хөтөлбөрийн зохицуулалт хийх, сургалтын загварын зөвлөгөө өгөх, болон харилцаа холбооны зардалд дэмжлэг үзүүлдэг. Бид техникийн болон тоног төхөөрөмжийн бүрэн дэмжлэг үзүүлдэг бөгөөд оролцогч болон мэргэжлийн  зөвлөхүүдийг татан оролцуулах боломжтой.

Дээш буцах

 

Холболт

 

15.  GDLN –ийг өөр гадны сүлжээтэй холбож болох уу?

 

Дэлхийн Банкны сүлжээ нь ISDN эсвэл IP холболтоор дамжуулан холбох боломжтой.

Гадны байгууллагууд өндөр чанарын найдвартай видео холболт хийхийн тулд Дэлхийн Банкны Мэдээлэл Технологийн хэлтэстэй тест холболт хийж батлагдсан байх шаардлагатай

 

16.  GDLN –д холбогдохын тулд техникийн ямар шаардлага хангасан байх хэрэгтэй вэ?

 

GDLN –тэй холбогдож буй гадны байгууллагууд доорх зүйлүүдтэй байвал зохино:

  • Доод тал нь 256 kbps зурвасын өргөнтэй тогтмол хурдтай холболт
  • Видео хурлын өндөр чанарын тоног төхөөрөмж
  • Дэлхийн Банкны Мэдээлэл Технологийн хэлтэсээс  өгсөн баталгаа

17.  Нэг доор хэд хэдэн газартай холбогдох боломжтой юу?

 

GDLN –ийн сүлжээ нь нэг дор 15 газрыг холбох хүчин чадалтай. Гэвч олон жилийн туршлагаас харахад 8 –аас дээш төвүүдийг нэг зэрэг холбох нь хурлын удирдагч, зохицуулагчид хүндрэлтэй байдаг.  

 

Дээш буцах

 

Өрөө болон тоног төхөөрөмж

 

18.  GDLN –ийн хэрэгслүүд нь юу юу байдаг вэ? Ямар хүчин чадалтай вэ?

 

Видео уулзалт болон зайны сургалт

 

Дэлэгрэнгүй мэдээлэлийг өрөө, тоног төхөөрөмж, үнэ тариф гэсэн хэсгээс харна уу 

 

19.  Хэвлэсэн материал үзүүлэх боломжтой юу?

 

Боломжтой. МХСТ нь документ камер буюу гар бичмэл, хэвлэсэн мөн төрөл бүрийн хальсан дээр хэвлэсэн материалуудыг дэлгэцэн дээр харуулах боломжтой.

 

20. PowerPoint presentation хэрэглэж болох уу?

 

Болно. Илгэл тавигч болон хурлын удирдагчид илтгэл, сургалтын материал харуулахад зориулсан комьпютер байдаг.

 

21.  Video sharing хийж болох уу? видео явуулах, видео авах?

 

Холбогдсон газруудад видео үзүүлэх болон видео үзэх боломжтой. Тохирох видео форматуудын талаар бидэнтэй холбоо барина уу .

 

Дээш буцах

 

22. Хуралд шаардлагатай орчуулагч зохицуулж өгөх боломжтой юу?

 

Боломжтой. Үнэ тариф нь орчуулагчын тоо, чадвар, хурлын агуулга, шаардлагатай хэл зэргээс хамааран өөр өөр байна.

 

23. Өөр ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

 

Таны хүсэлтийн дагуу цайны завсарлага зэргийг зохицуулах боломжтой.

 

24.  Урьдчилсан туршилт - тест холболт хийх  боломжтой юу?

 

Болно. Өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ эсвэл анх удаа сүлжээнд холбогдож буй тохиолдолд туршилтын холболт болон сургуулиалт хийх нь маш чухал. Анх удаа хийж буй урьдчилсан холболт нь үнэ төлбөргүй явагдах ба анхны бус туршилт, тест холболтууд болон сургуулиалтын холболтууд нь видео хурлын тарифаар тооцогдоно. 

 

Дээш буцах

 

Захиалга өгөх

 

25.  GDLN –д хэрхэн захиалга өгөх вэ?

 

Өрөө болон видео хурлын захиалгыг доод тал нь 48 цагын өмнө өгөх шаардлагатай. Захиалга өгөх болон захиалгатай холбоотой асуудлаар сургалт хариуцсан зохицуулагч Ж. Сүнжидмаа эсвэл мэдээлэл технологийн мэргэжилтэн А. Саруултай холбоо барина уу .

 

Дээш буцах

 

 




Permanent URL for this page: http://go.worldbank.org/Z7RLF79WC0