Монгол улсын Өмнөд бүсийн дэд бүтцийн стратеги

CamelMiningIndustryTransportation

English хэлээр vзэх

Дэлхийн Банкнаас Монгол улсын засгийн газарт тус улсын Өмнөд бүсэд дэд бүтэц байгуулах хөгжүүлэх талаар баримтлах стратеги боловсруулахад нь туслалцаа үзүүлж байна.  Монгол улсын Өмнөд бүс ялангуя Өмнөговь аймагт Монгол улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой хэд хэдэн эрдэс баялагын ордууд байна. Эдгээр ордуудыг ашиглахад хот байгуулалт, цахилгаан станц, төмөр зам, авто зам барьж байгуулах, усны нөөцийг тодорхойлох, байгаль орчин нийгмийн асуудлуудыг авч үзэх шаардлага урган гарч байна.

Монголын өмнөд бүсийн дэд бүтцийн стратеги тайлангийн төслийн боловсруулаад байна. Энэхүү төслийн талаарх санал хүсэлтээ 5 дугаар сарын 5-ыг хүртэл Майкл Уалтерс рүү явуулна уу. Тайлангийн эцсийн хувилбар 6 дугаар сард хэвлэгдэн гарна.

Тайлангийн хүрээнд олон талын судалгаан ы ажлууд (зүүн талын хайрцаг дахь сэдвүүдийг дарж орно уу), болон хурлууд хийгдсэн. Эдгээрт:

  • 2008 оны 5 сар -  Монгол улсын Өмнөд бүсийн дэд бүтцийн стратеги-Дугуй ширээний ярилцлага  зохион байгуулснаар уг бүс нутгийн хөгжилд Монгол улсын Засгийн газар, яамдууд хийхээр төлөвлөж буй ажлаа танилцууллаа.  
  • 2008 оны 9 сар - Даланзадгад хотод болсон Зөвлөлдөх хурлаар эдийн засаг, байгаль орчин, нийгмийн асуудлуудын талаар нутгийн иргэдийн саналыг сонслоо.
  • 2009 оны 9 сар - Хийгдсэн судалгааны ажлуудыгтанилцуулах илтгэл зохион байгуулж бүс нутгийн хот байгуулалт, усны нөөц, байгаль орчны асуудлаарх боломжит гарц, хувилбарууд болон эхний хурлаас гарсан санал зөвлөмжүүдийг мөн Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо хэлэлцүүлсэн.
  • 2008 оны 9 сар - Тээврийн зохицуулалтынталаарх хувилбарууд, үүнээс голчлон төмөр замын асуудлаар хэлэлцлээ.
  • 2008 оны 10 сар - Эрчим хүчний хангамжийн талаарх хувилбаруудыг хэлэлцсэн зөвлөгөөн Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.
  • 2008 оны 11 сар - Австрали руу хийсэн Сургалт аялалаар уурхайн үйлдвэрлэл, төмөр зам, уурхайтай холбоотой байгаль орчны удирдлага, уурхайн хотхон, уурхайн хөгжлийн дагасан нийгэмд үзүүлэх нөлөө болон үүнээс гарах үр зэрэг өргөн хүрээний зүйлсийн талаар судалж танилцсан.
  • 2009 оны 4 сар - Улаанбаатар хотод болсон Уул уурхай, дэд бүтцийн хурлаартайлангийн төслийг нарийвчлан хэлэлцсэн.



Permanent URL for this page: http://go.worldbank.org/UXE11MFY20

Холбогдох материалууд