Даланзадгад хот дахь Хөгжлийн мэдээллийн төв

Даланзадгад хот дахь Хөгжлийн мэдээлэл, сургалтын төв:

“Мэдээлэл бол ардчиллын нэгж” – Томас Жефферсон, АНУ-ын Ерөнхийлөгч асан.

Дэлхийн Банкны Монгол дахь төлөөлөгчийн газар 4 дэх Хөгжлийн мэдээллийн төвөө Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод нээлээ.

Dalanzadgad Central Library

Даланзадгад хот нь 14,000 хүн амтай нийслэл Улаанбаатараас өмнө зүгт 540 км-т (336 miles) орших хот.

Монгол улсын хамгийн ашигтай том ордуудын нэг гэгдэх болсон Оюу Толгой зэсийн уурхайтай ойрхон байрлах Даланзадгад хотын хувьд маш өргөжин тэлж, түүнийг даган хөгжих ирээдүйтэй.

Иймээс ч Дэлхийн Банк энэ хотод ном, тайлангууд, болон бусад хөгжлийн бичиг баримтуудыг авч үзэх боломжтой Олон нийтийн мэдээллийн төвөө нээсэн.

Эдгээр төвүүд нь Дэлхийн Банкны үйл ажиллагаагаа нээлттэй байх зарчмаа хэрэгжүүлэхэд нь тус болж үйл ажиллагааг нь аль болох их хүмүүст хүргэдэг.

PILC opening and guests

Хөгжлийн мэдээлэл, сургалтын төвийн зорилго нь нийгэм-эдийн засгийн холбогдолтой мэдээлэл авах төв байж, хөгжлийн талаар хэлэлцэж ярилцах төв нь байх юм.

Энэ нь Засгийн газрын удирдлага болон судлаачид, сэтгүүлчид болон олон нийтэд Монголын хөгжлийн талаар мэдээллийг хөгжлийн мэдээлэл, сургалтын төвөөс авах боломжтой болж байна.

MOU signing

Даланзадгадын Нийтийн ном сан, Нээлттэй нийгмийн хүрээлэн, болон Боловсролыг дэмжих төвтэй хамтран энэ үйл ажиллагааг Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газрын менежер Аршад Саиед сургуулийн өмнө нээлээ.   

Мөн Боловсролыг дэмжих төвийн Лэйтон Крофт болон Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн П. Эрдэнэжаргал нар хамтран нээлцэв.

Үүний дараа Аршад Саиед Монголын эдийн засгийн байдлын талаар ярьж, Дэлхийн Банкны Монгол дахь уул уурхайн мэргэжилтэн Граем Ханкок уул уурхайн хөгжлийн талаар ярилаа.

 


Даланзадгад хот дахь Хөгжлийн Мэдээлэл, Сургалтын Төв

Хаяг: Өмнөговь аймаг, Төв номын сан

Цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд: 09:00 – 19:00

Э-мэйл: ulmaa_1999@yahoo.com, hulanzorig@yahoo.com

Утас/Факс: 976-01532-22647




Permanent URL for this page: http://go.worldbank.org/KMSBVIAGB0