2008 оны 9 дүгээр сарын 10, Вашингтон хот-Дэлхийн банк болон Олон Улсын Санхүүгийн Корпорациас жил бүр цуврал болгон гаргадаг тайлангуудын 6 дугаарх нь болох “Doing Business-2009 буюу Бизнес Эрхлэхүй-2009” тайланд Зүүн Ази болон Номхон далайн орнууд энэ жил бусад бүсийг бодвол бодлого, журмын өөрчлөлт шинэчлэлийг хамгийн сайн хийсэн байна гэжээ. Энэхүү шинэ тайланд 2007 оны 6 дугаар сараас 2008 оны 6 дугаар сар хүртэл 26 шинэчлэл хийгдэх ба үүний үр дүнд бүсийн хэмжээнд 24 улсын эдийн засагт бизнес хийхэд хялбар болох болно гэж дурьдсан байна. Дэлхийн шинээр хөгжиж буй томоохон зах зээлүүдээс БНХАУ өөрчлөлт шинэчлэлт хийх тал дээр тэргүүлж, энэ улсад хөнгөлөлт эдлэх, татвар төлөх, гэрээ байгуулахад хялбар болсон. Энэ бүсийн бусад томоохон зах зээлтэй, шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа улс орны тоонд Тайланд, Камбож, Малайз орно. Өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд татвар төлөх, бизнес эхлүүлэх, хил дамнасан худалдаа болон өмч хөрөнгийг бүртгүүлэхэд хялбар болсон байна. Эдгээр орнууд хөрөнгө оруулагчдыг хамгаалах, дампуурлын талаарх хууль журмыг сайжруулж, зээлдэгч, зээл олгогчдын хуулиар олгогдсон эрхийг бэхжүүлэх зэрэг алхмуудыг хийсэн байна. Камбож улс нь Үйл ажиллагааны тухай хууль шинээр гаргаснаар тус улсын эдийн засаг нь зээл авах боломжийг сайжруулсан дэлхийн улс орнуудын жагсаалтын тэргүүнд орсон байна.
Бизнес эрхлэхүй 2009 Монгол (pdf формат, 492KB)
Бизнес эрхлэхүй 2009 Зүүн Ази болон Номхон далайн бүс (pdf формат, 411KB)
Бизнес эрхлэхүй 2009 тойм (pdf формат, 741KB)
Хэвлэлийн хуудас
|