|
Асуулт: Байгалийн чухал нутгууд гэж юу вэ? Монголд Байгалийн чухал нутгууд, тэдгээр нь хаана байдаг вэ? Монголд хэдэн байгалийн чухал нутгууд аюулд өртөөд байгаа бол? Байгалийн чухал нутгуудын хэд нь танай уурхайтай ойр байрладаг вэ? Ашигт малтмалын хэдэн лиценз 2008 оны байдлаар олгогдоод байна? Хэдэн тусгай хамгаалалттай газрын хил уурхайтай давхацдаг юм бол? Байгалийн чухал нутаг дээр жуулчны бааз байгуулж болох уу? Тайлангийн талаар: Монгол улсад зах зээлийн эдийн засгийн шинэтгэлж үргэлжилж, эдийн засаг эрс хурдацтай өсөхийн зэрэгцээ байгаль орчинд урь өмнө үзэгдэж байгаагүй дарамт, бэрхшээл бүхий нэгэн шинэ үед шилжин орлоо. Үүнтэй холбоотойгоор байгаль хамгаалалд чухал газар нутгууд хэмэн цогцод нь нэрийдэж буй улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрууд, тахилга шүтлэгтэй уул ус, олон улсын гэрээ конвенциор хамгаалагдсан нутгууд, даян дэлхийд ач холбогдол нь хүлээн зөвшөөрөгдсөн шувуудад чухал газрууд зэрэгт учирч болзошгүй бэршээлүүдийг үнэлэх, хамгаалалтыг баталгаажуулах асуудлыг улам бүр сайжруулах, гарч болзошгүй сөрөг нөлөөллөөс зайлсхийх, бууруулах, нөхөн тэнцвэржүүлэх зарчим, арга барилыг өөр улс орнуудад хэрэглэгдэж байгаа шилдэг туршлагуудаас жишээ аван танилцуулах ажлын юуны түрүүн хийх шаардлагатай болсон. Ийм шаардлагын үүднээс Дэлхийн Банкны санаачлагаар Монгол орны байгаль хамгаалалд чухал дээрх газар нутгуудад уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлалын зүгээс учирч болох нөлөөллийг тодорхойлох, улмаар аливаа сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан зөвлөмж бүхий судалгааны ажлыг Bird Asia байгууллагаар гүйцэтгүүлсэн болно. Хэнд зориулагдсан: Байгаль орчин, эдийн засгийн салбарын бүх мэргэжлийн байгууллагууд, Дэлхийн Банк, бусад олон улсын банк санхүүгийн байгууллага/корпорациуд, гадаад дотоодын уул уурхай, дэд бүтэц, аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулагчид, дотоодын болон олон улсын байгаль орчны чиглэлээр ажилладаг байгууллагууд, төрийн бус байгууллага, судлаачид хувь хүмүүст зориулагдав.
|