|
Асуулт: Шувуудад чухал газар /ШЧГ/ гэж юу вэ? ШЧГ гэж тусгай хамгаалалттай газрууд уу? Шувуудад чухал газруудыг хэрхэн сонгодог вэ? Монголд хэдэн ШЧГ, хаана байдаг юм бэ? ШЧГ-д аялал жуулчлал хөгжүүлж болох уу? ШЧГ-ын ач холбогдол? Манай дэлхийд ховордож буй шувууд хэд байдаг юм бэ? Дэлхийд ховордож байгаа реликт цахлайг би хаана харж болох вэ? мэт асуултууд уг лавлах хариулах болно.
Нийт 105 хуудастай, 145 зурагтай энэхүү лавлахыг байгаль орчныг хамгаалах салбарын бүх байгууллагууд, Дэлхийн Банк, бусад олон улсын банк, санхүүгийн байгууллага, корпорациуд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, дотоодын болон олон улсын байгаль орчны салбарын байгууллагууд, судлаачид, аянчин жуулчид, ард иргэдэд зориулагдав. Дэлгэрэнгүйг www.wscc.org.mn/iba.html сайтаас үзнэ үү.
Лавлахыг бүрэн эхээр унших (pdf формат, 4.37MB)
|