Дэлхийн Банкны "Байгаль орчны шинэчлэл - 2" төслийн хүрээнд Монгол орны биологийн төрөл зүйлийн мэдээллийн санг боловсруулав. Өнөөгийн байдлаар Монгол орны загас, хоёр нутагтан, мөлхөгчид, хөхтний бүх мэдээллийг цуглуулсан. 2010 оны эцсээр гэхэд Монгол орны шувуудын мэдээллийн санг хийж дуусгаснаар Монгол орны бүх сээр нуруутан амьтдын мэдээллийн сан бий болох юм. Тус мэдээллийн сан нь Монгол орны биологийн төрөл зүйлийн хамгааллын үр ашигтай төлөвлөгөөг боловсруулахад үндсэн суурь мэдээлэл болох бөгөөд Зүйлүүдийн тархалт: Хамгааллын төлөвлөгөөний эмхэтгэл: Зүйлүүдийн хамгаалагдсан байдал: Устгахад хүргэж буй хүчин зүйл: Популяцийн чиг хандлагын талаарх мэдээллийг тус тус агуулсан.
Мэдээллийн сангаар сарнисан мэдээллүүдийг цэгцэлж, Монгол оронд үндэсний хэмжээний үр дүнтэй хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдэх болно. Ялангуяа тархалтын мэдээллийг ашигласнаар тодорхой газар нутагт эдийн засгийн хөгжлийн сөрөг нөлөөллийг тодорхойлох, учруулж буй сөрөг нөлөөллийн түвшин, зүйлийн индэмик байдал болон зүйлийн баялаг өндөртэй нэн тэргүүнд хамгаалах шаардлагатай газар нутгийг тодорхойлоход үндсэн суурь мэдээлэл болох юм. Энэхүү онлайн мэдээллийн санг олон нийтэд ашиглахад хялбар, хамгааллын менежментийг төлөвлөх, аливаа мэдээллийг оновчтой үр дүнтэй хайж олохоор бүтээсэн болно. Хөгжлийн төсөл хэрэгжүүлэгч талд сонгосон нутаг дэвсгэрт нь ямар зүйл байгаа, устсан болон устаагүй эсэхийг тооцоолох боломж олгоно. Энэхүү олон талт, үйл ажиллагаа бүхий мэдээллийн санг интернет-д байрлуулсан.
Монгол орны биологийн төрөл зүйлийн ONLINE мэдээллийн сан
|