Монголын эдийн засгийн сарын тойм-2009 оны 6 сар

Эдийн засгийн уналтын нөлөө нь одоогийн байдлаар улс орны эдийн засгийг бүхэлд нь хамраад байна. Хэдийгээр энэхүү уналтын нөлөөллийн хурдац нь хэд хэдэн салбарт буурч байгаа хэдий ч цаашид банкны салбарт томоохон эрсдэл байна.


2009 оны 6 сар - 2009 оны эхний таван сарын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.8 хувиар буурсан боловч 4-р сартай харьцуулахад өссөн байна. Нийт зардал харьцангуй тогтвортой байсан ч засвар үйлчилгээний зардал өссөн байна. Дэлхийн банкны 6-р сарын эдийн засгийн тоймд эрчим хүчний салбарыг жишээ болгон авсан нь энэхүү уналтын үед үндсэн дэд бүтэцийнхээ засвар үйлчилгээг хэвээр хадгалж байхын ач холбогдлыг харуулж байна. Ийнхүү төсвийн алдагдал арван хоѐр сарын гулсмал нийлбэрээр 4-р сартай харьцуулахад бага зэрэг өссөн байна.Mongolia Monthly Update June, 2009

Дотоодын эдийн засгийн уналтын удаашралтай байдлаас үүдэн импортын хэмжээ үргэлжлэн буурч гадаад худалдааны тэнцэл сайжирч байна. Зэс, алт, түүхий түлшний экспортын хувьд таатай нөхцөл бүрдэж нийт экспортын хэмжээ 4-р сартай харьцуулахад өсөв. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш тогтворжиж Монголбанк гадаад валютын нөөцөө нэмсэн байна. Монголбанк болон банкны системийн хэмжээнд гадаад валютын нөөц өнгөрсөн 05-р сарын сүүлчээр 553 сая ам.доллар мөн 648 сая ам.доллар болон тус тус өссөн байна.

Суурь инфляцийн уналтаас үүдэн 5-р сарын байдлаар инфляци өнгөрсөн 4-р сарын 12.6 хувиас 7.4 хувь болтолоо огцом буурсан байдал нь эдийн засгийн уналтыг баталж байна. МБ өөрийн бодлогын хүүгээ бууруулсанаар энэ 06-р сарын дунд үе гэхэд төв банкны долоо хоногийн хүүгийн хэмжээ 12.75 хувиас 11.5 хувьд хүрч буурлаа. Энэ бууралт нь инфляцийн бууралтын хэмжээнээс бага байсан ба бодит дүнгээр бодлогын хүү одоо нэлээд эерэг боллоо.

Арилжааны банкууд дахь нийт хадгаламжийн хэмжээ өссөн ч төгрөгийн хадгаламж буурч, гадаад валютын хадгаламж нэмэгдсэн байна. Үүний нэг шалтгаан нь төгрөгийн хадгаламжийн улирлын өөрчлөлттэй холбоотой юм.

 
 
 Монголын эдийн засгийн 6 сарын тоймын хураангуй
  
   
 
 
 
 Монголын эдийн засгийн 2009 оны 4 сарын тойм
 Mонголын эдийн засгийн улирлын тайлан 2009 оны 2 сар
 Хятадын эдийн засгийн улирлын тайлан 2009 оны 6 сар
 Зүүн Ази, Номхон Далайн бүсийн эдийн засгийн тойм 2009 оны 4 сар 
 
 
 
 
 




Permanent URL for this page: http://go.worldbank.org/189SDWZFQ0