2010 оны 1 сар - Дэлхийн банкнаас гаргаж буй Монгол улсын эдийн засгийн энэ сарын тоймд 2009 оны эдийн засаг, төсөв болон санхүүгийн төлөв байдал мөн хариу бодлого болон ирээдүйн сорилтуудын талаархи дүгнэлтүүдийг хүргэж байна. Дэлхийн эдийн засгийн хямралын улмаас бий болсон ашигт малтмалын үнийн уналт болон гадаад эрэлтийн огцом бууралт нь Mонгол орны эдийн засагт маш хүчтэй цохилт болсон. Энэхүү гадаад цочрол нь төсвийн болон гадаад худалдааны алдагдал, банкуудын тайлан тэнцлийн чанарт бий болсон гэнэтийн, огцом доройтлоор эдийн засаг болон бодлогын орчинд байсан сул талуудыг илрүүлсэн. Гэсэн хэдий ч, эрх баригчдын авч хэрэгжүүлсэн бодлогын дорвитой арга хэмжээ нь гадаад нөхцөл байдлын сэргэлтээр дэмжигдэн оны дунд үеэс эдийн засгийг эрс тогтворжиход хүргэлээ. 2009 оны хувьд урьдчилсан дүнгээр бодит ДНБ 2008 оны 8.9 хувийн өсөлтийн дараа 1.6 хувь болтлоо буулаа. Хямралын нийгмийн нөлөө нь ялангуяа албан бус салбарт бодит цалингийн хэмжээ огцом буурснаар илэрсэн. Саяны зуднaaр хорогдсон малын хорогдол нь хөдөөгийн ядуу өрхийн амьжиргаанд цаашид дарамт гаргахаар болоод байна. Эдийн засгийн өсөлттэй жилүүдэд тогтворгүй буюу үр ашиггүй зардлуудaaр тэлж байсан төсөв хангалттай хуримтлалгүй, уул уурхайн салбарын орлогоос ихээхэн хамааралтайгаар хямралтай золгов. Банкны салбар хямралд маш хүчтэй өртсөн барилгын салбар зэрэгт болон хэдхэн том зээлдэгч нарт маш их хэмжээний зээл олгосон байлаа. Дөрөвт ордог томоохон банк томоохон банк дампуурсны улмаас 2008 оны төгсгөлд хадгаламж эзэмшигчдийн итгэл найдвар буурсаны улмаас банкны тайлан тэнцэл болон зээлийн чанар эрчимтэйгээр муудав. Энэ нь шинээр зээл олгох байдлыг буурахад хүргэж эдийн засгийн сэргэлтийг удаашруулав. 2009 онд Оюу толгойн (OT) хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар уул уурхайн салбарт шинэчлэлт, хөгжил бий болох томоохон дэвшил гарсан. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар олон бодлогын чанартай асуудлууд болон уул уурхайн хөрөнгө оруулалтад чөдөр тушаа болж байсан зарим гол бэрхшээлүүд байхгүй болсон.

2009 оны хоёрдугаар улирлаас эхлэн засгийн газрын зүгээс төсөв, мөнгө, валютын ханш, санхүүгийн бодлогуудад чиглэсэн зоримог алхмуудыг авч хэрэгжүүлэв. Улс төрийн зөв манлайлал болон талуудын үр дүнтэй гэрээ хэлэлцээрүүд эдгээр алхмуудыг авах боломжийг бий болгов. Үүнд мөн хөгжлийн түншүүдийн зүгээс олон талын болон хоёр талт хамтын ажиллагааны хэлбэрээр олгосон төсөв, төлбөрийн тэнцлийн болон техникийн туслалцаa дэмжлэгийн шуурхай авсан арга хэмжээ нөлөөллөө.
Цаашид, Монгол улсын дунд хугацааны хөгжлийн төлөв ОТ-н уул уурхайн томоохон хөрөнгө оруулалттай холбогдон таатай байхаар байна. Гэхдээ уул уурхайн салбарт бий болох хэт их өсөлт нь “Голланд өвчин” болон өнгөрсөн үед байсан “үрэлгэн популизм”- ийн эрсдэлийг өөртөө дагуулж байдаг. Үүнээс гадна цаашдын төлөв байдалд банкны салбарт байгаа одоогийн төлбөрийн чадварын асуудал болон ОТ-н төсөлтэй холбоотой дараагийн жилүүдэд орох уул уурхайн орлогын огцом өсөлтөөс өмнөх төсвийн дарамт зэрэг эрсдэлүүд хамаатай. Иймд 2009 онд эхэлсэн бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэх нь чухал хэвээр байна. Үүнд ашигт малтмалын үнийн мөчлөг дагасан байдлаас гарах төсвийн тогтвортой байдлын хуультай болох, төсвийн үйл явц, улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлт, удирдлагыг сайжруулах, дэд бүтцийн ирээдүйн хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээг бий болгох зэрэг багтана. Ядуурлыг бууруулахад чиглэсэн тэтгэлгийн хэрэгжилт цаашид амьжиргааны түвшинээс доогуур орлоготой ядуу иргэдийг уул уурхайн мөчлөгөөс төсвийн тогтвортой байдлаар хамгаалж байхыг бататгах шаардлагатай. Үүний зэрэгцээ банкны салбар дахь асуудлуудыг ил тод болон шийдэмгий байдлаар хурдан шийдвэрлэх шаардлагатай байгаа нь уг салбарыг эдийн засгийн сэргэлт, ойрын жилүүдэд бий болох хөрөнгө оруулалт, мөнгөний их урсгалд урьдчилан бэлтгэх нь чухал юм. Эцэст нь уул уурхайн салбар дахь үргэлжилсэн шинэчлэлүүд нь дунд болон урт хугацааны хөгжлийн гол хөдөлгөгч болох энэ салбарт шинэ хайгуул хийх, байгаль орчин, нийгмийн тогтвортой хөгжил бий болгох гол хөшүүрэг болох юм. | | |