Хөгжлийн мэдээллийн төв

 

 

 

  Хөгжлийн Мэдээллийн Төвийн (ХМТ) товч танилцуулга
 
ХМТ -ийн үндсэн үйлчилгээ
  ХМТ -ээр хэн үйлчлүүлж болох вэ?

  ХМТ -үүд дэх Дэлхийн Банкны мэдээллийн үйлчилгээнүүд
  Ямар тайлан болон баримт бичиг байдаг вэ?
 
Нэмэлт мэдээллийн эх үүсвэрүүд
  ХМТ-үүдийн харилцах хаяг

Хөгжлийн Мэдээллийн Төвийн (ХМТ) товч танилцуулга

Хөгжлийн мэдээллийн төвүүд (ХМТ) нь Дэлхийн Банкны Монгол дахь Олон нийтийн мэдээллийн төвийн үүргийг өөрийн үйл ажиллагааны хүрээнд дэмжин ажилладаг. Энэхүү төв нь Дэлхийн Банкны нээлттэй бодлогыг дэмжин, тус банкнаас  Монголд явуулж байгаа үйл ажиллагаа болон хөгжлийн талаарх ном, судалгаа, тайлан зэрэг хөгжлийн цогц мэдээллийг нэг цэгээс олон нийтэд хүргэж байна. Түүнчлэн олон нийтэд зориулсан хөгжлийн сэдвээр уулзалт-ярилцлага, шинээр гарч байгаа ном, судалгааны ажлын нээлт, онлайн мэдээлэл ашиглах сургалт зэргийг зохион байгуулдаг түшиц газар юм.   

 

Дэлхийн Банкны зүгээс хөгжлийн тухай мэдээлэл, мэдлэгийг олон түмэнд илүү хүртээмжтэй байлгах зорилго, үйл ажиллагаандаа дотоодын болон олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтрах түншлэлийг чухалчлан үздэг. Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа Хөгжлийн Мэдээллийн төвүүд нь түншлэлийн хүрээнд дараах байгууллагууд дээр нээгдэн, тэдгээр байгууллагуудын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болон ажиллаж байна. Үүнд:

 

  1. Хөгжлийн мэдээллийн төв, Нээлттэй Нийгэм Форум (2004 онд байгуулагдсан)
  2. Хөгжлийн мэдээлэл, сургалтын төв, МУИС-ийн төв номын сан (2007 онд байгуулагдсан)
  3. Иргэдийн мэдээллийн төв, Дархан-Уул аймаг төв номын сан (2007 онд байгуулагдсан)

Эдгээр төвүүдийг анх байгуулахад болон тэдгээрийн тогтмол үйл ажиллагааг  Дэлхийн Банк дэмжин нягт хамтран ажиллахаас гаднаас АХБ, НҮБ, ННФ зэрэг хөгжлийн бусад байгууллагууд эдгээр төвүүдтэй мөн хамтран ажилладаг юм.

 

Төвүүд нь Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон Далайн бүсийн номын сангийн статустай бөгөөд энэ хүрээнд Дэлхийн Банкнаас тус бүсийн хүрээнд гаргадаг ном, товхимолыг хүлээн авч, олон түмний хүртээл болгодог байна.

 

Дээш буцах

 

Хөгжлийн Мэдээллийн Төвийн үндсэн үйлчилгээ 

 

Электрон каталоги

 

Мэдээллийн төвд байгаа судалгааны материал, ном, хэвлэмэл баримт, товхимолууд нь хайлтын хялбар систем бүхий онлайн катологи Lib4U - д бүртгэгдсэн тул Интернэт ашиглан гаднаас  www.forum.mn хаягаар хандан үзэж болно.

Darkhan PIC kids on computer

 

Онлайн мэдээллийн сан

 

Өндөр хурдтай Интернэтэд холбогдсон компьютер ашиглан тус төвийн судалгааны материалуудын электрон хувилбарыг Нээлттэй Нийгэм форумын (www.forum.mn) порталын “Эх сурвалж” гэсэн хэсгээс PDF форматаар бүрэн эхээр нь татаж үзэх боломжтой ба гадаадын онлайн мэдээллийн сан, номын сангуудаас хэрэгтэй мэдээллээ хайж олж авах боломжтой.

 

Мэдлэг мэдээлэл түгээх, цуглуулах

 

Darkhan PIC during trainingХөгжлийн асуудал, бодлогын холбогдолтой мэдээллүүдийг бусад мэдээллийн төвийн листсервэр болон Нээлттэй Нийгэм Форумын портал сайт зэрэг боломжит олон арга замаар олон нийтэд өргөн тараах, ийм төрлийн мэдээллийг нэгтгэн цуглуулахыг зорьж байна. Тухайн бүтээлийн зохиогчийн эрхийг зохиогч болон хамааралтай байгууллагууд эзэмших юм. Тус төвд нийлүүлж байгаа материалууд нь зөвхөн мэдээлэл, мэдлэг түгээх зорилгоор ашиглагддаг.

 


Хөгжлийн талаарх ном, хэвлэлийн үйлчилгээ, гэрээр ном олгох

 

Судалгааны материалууд, ном товхимол, тогтмол хэвлэлийг уншигчийн үнэмлэх нээлгэн уншлагын танхимд болон гэрээр авч уншиж болно. Манай мэдээллийн төвд доорх төрлийн ном товхимол, хэвлэлүүд бий:

 

PIC annual meetinggreen arrow  Монгол орны хөгжил, нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралын талаар хийгдсэн судалгааны тайлан, салбарын үнэлгээ, бусад баримт бичгийн электрон болон хэвлэмэл хувилбар

green arrow  Монгол, англи хэл дээр хэвлэгдсэн засаглал, нийгэм, эдийн засгийн асуудлаарх ном

green arrow  Өдөр тутмын сонин, Монголын болон гадаадын тогтмол хэвлэлүүд (“Time”, “Business Week”, “Harvard Business Review”, “The Economist” зэрэг сэтгүүл)Өдөр тутмын сонины хайчилбарууд (сэдвээр)

Хөгжлийн талаар сэдэвчилсэн уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг хийх

 

Иргэний нийгмийн байгууллагууд болон судлаачид, бодлогын хүрээнийхэнд өөрсдийн үйл ажиллагаандаа иргэдийн санал бодлыг сонсох, судалгааны ажлын тайлан, үр дүнгээ олон нийтэд танилцуулах бүхий л боломж нөхцлөөр ханган дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ ийм төрлийн уулзалт ярилцлага, хэлэлцүүлгийг Хөгжлийн мэдээллийн төвөөс санаачилан тогтмол зохион байгуулна.

 

Олон нийтэд интернэт ашиглах, вэб дээр ажиллах мэдлэг олгох сургалт явуулах

 

Хөгжлийн мэдээллийн төвүүд нь хөгжлийн мэдээллийг олж явахад хэрхэн интернэт ашиглах болон вэб дээр ажиллах  мэдлэг олгох сургалтыг олон нийтэд байнга явуулдаг  

Дээш буцах

Хөгжлийн Мэдээллийн Төвүүдээр хэн үйлчлүүлж болох вэ?

Хөгжлийн Мэдээллийн Төв нь олон нийтэд нээлттэй төв юм. Энэхүү төвийн үйлчилгээ нь ашиглахад үнэ төлбөргүй, та уг төвийн байнгын хэрэглэгч болсноор интертээр мэдээлэл олж авах, Дэлхийн Банкны мянга мянган хэвлэлүүд болон бусад хөгжлийн талаарх материалуудтай танилцах боломжтой болох юм.

ХМТ -үүд дэх Дэлхийн Банкны мэдээллийн үйлчилгээнүүд:

  • Банкнаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл, хөгжлийн тухай ном, товхимол, CD болон видео бичлэгүүд 
  • Банкнаас гаргаж буй ном, хэвлэлийг 75 хувийн хямдралтай үнээр захиалж авах
  • Интернэт ашиглан Дэлхийн банкны болон бусад хөгжлийн холбогдолтой вэб сайт үзэх, онлайн мэдээллийн сан, номын сангаас мэдээлэл хайх, судалгаа хийх  
  • Банкны онлайн номын сан, өөрийн болон бусад улс орны хөгжлийн талаарх статистик мэдээллийг ашиглах
  • Банкнаас гаргасан судалгаа, тайланг олон нийтэд танилцуулах семинар, уулзалтанд оролцох
  • Банкнаас зохион байгуулж буй үйл ажиллагааны тухай мэдээ, мэдээллийг и-мэйл хаягаар хүлээн авах
  • Банкнаас хэвлэгдэн гарч байгаа номын талаарх мэдээллийг онлайн каталогиос үзэх

Дээш буцах

Ямар тайлан болон баримт бичиг байдаг вэ?

bullet blue   Төслийн Мэдээллийн Баримт бичиг (PIDs) : Эдгээр нь ойрын ирээдүйд хэрэгжих болон хэрэгжиж буй төслүүдийн товч танилцуулгууд юм.

bullet blue   Төслийн Үнэлгээний Баримтууд (PADs) : Эдгээр нь төслийн бэлтгэн нийлүүлэх журам болон хэрэгжүүлэх төлөвлөгөөний тайлбарыг агуулдаг. Уг баримтууд нь удирдах зөвлөлд танилцуулга хийгдсэний дараа олон нийтэд нээлттэй болдог.

bullet blue   Эдийн Засгийн Салбарын Тайлангууд  : Эдгээр нь гол эдийн засгийн салбаруудад болон тодорхой асуудлууд, тухайлбал ядуурлын үнэлгээ зэрэг макро-эдийн засгийн  дүн шилжилгээ болно. Байгал орчны үнэлгээнүүд нь байгал орчинд ихээхэн нөлөө үзүүлж болох төслүүдэд шаардагдах нарийн судалгаа юм. Энэхүү судалгаанууд нь төслийн хэрэгжүүлэх боломжийн сүүлийн үнэлгээнээс өмнө гардаг.

bullet blue  Зээлийн (Хөгжлийн Зээлийн) Гэрээнүүд: Энэхүү гэрээнүүд нь зээлийн хэмжээ болон зээлийн нөхцөл болзолуудыг тусгаж өгсөн байдаг.   Гэрээ нь мөн зээлдэгч талаас төслийн зорилтуудад хүлээх ерөнхий үүрэг хариуцлагыг тодорхойлж өгдөг. Энэхүү гэрээнүүд нь батлагдаж гарын үсэг зурсны дараа буюу хүчинтэй болсны дараа олон нийтэд нээлттэйгээр тавигддаг.  

bullet blue  Үнэ хаялцах мөн зөвлөгчийн баримт бичиг : Зээл авагчид болон тэдний хэрэгжүүлэх агентлагуудад бараа, ажил, болон зөвлөх үйлчилгээг бэлдэн нийлүүлэх зааварчилгаа          

  

bullet blue  Нэгдсэн Үндэсний Байгууллагын Бизнесын Хөгжил : Банкнаас санхүүжүүлэгдэж байгаа төслүүдэд бэлдэн нийлүүлэх бараа, ажил, үйлчилгээг олон улсын хэмжээнд үнэ хаялцуулан сонгон шалгаруулах ерөнхий зарыг Нэгдсэн Үндэсний Байгууллага нийтлэн гаргадаг

Дээш буцах

Нэмэлт мэдээллийн эх үүсвэрүүд

bullet blue  JOLIS : Интэрнэт хайлтын систем бүхий цахим материалын агуулах
bullet blue  Нийтлэлүүд болон Тайлангууд : Олон нийтийн мэдээлэлийн төвүүдээр дамжуулан энэхүү нийтлэлүүд болон тайлангуудтай танилцаж болно.

Дээш буцах

ХМТ-үүдийн харилцах хаяг:


Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх “Хөгжлийн мэдээллийн төв”

Хаяг: Жамьян Гүний Гудамж, 5/1 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

Ажлын хувиар: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан: 09:00 - 18:00

Холбоо барих ажилтны нэр: Д. Балжид, Д.Баярмаа

Email: baljid@forum.mn; bayarmaa@forum.mn

Утас: 976-11-313207

 

 

 

 

 


МУИС-ийн номын сангийн дэргэдэх   “Хөгжлийн мэдээлэл, сургалтын төв”
Хаяг: МУИС –ийн Хичээлийн Хоёр дугаар байр, 1 давхар 179 тоот, Бага Тойруу гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

Ажлын хувиар: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан: 09:00 - 20:00

Холбоо барих ажилтны нэр: Д. Саранцэцэг, Мөнхзул

Email: sarantsetseg@num.edu.mn; num_library@yahoo.com

Утас: 976-11-320959

 

 

 

 

 

 


Дархан-Уул аймаг Төв номын сангийн дэргэдэх “Иргэдийн мэдээллийн төв”  

Хаяг: Дархан-Уул аймгийн Төв номын сан

Ажлын хувиар: Мягмар, Лхагва, Пүрэв: 08:00 – 19:00 Баасан, Бямба, Ням, Даваа: 09:00 – 18:00 

Холбоо барих ажилтны нэр: С.Лхамсүрэн, Г.Нямцэнд

Email: Lkhamsvren_s@yahoo.com; Nyamtsend@yahoo.com 

Утас: 976-01372-27937, 23205

 

 

 

 

 

 


Өмнөговь аймгийн Төв номын сангийн дэргэдэх  “Хөгжлийн мэдээллийн Төв” 

Хаяг: Даланзадгад сум Төв номын сан

Ажлын хувиар: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан: 09:00-19:00

Холбоо барих ажилтаны нэр:   О.Уламцэцэг,  З.Хулан

Email: ulmaa_1999@yahoo.com; hulanzorig@yahoo.com  

Утас / факс: 976-01532-22647

 

Мэдээллийг нийтийн хүртээл болгох Дэлхийн Банкны бодлого

MS Word Document Icon ]  Мэдээллийг нийтийн хүртээл болгох Дэлхийн Банкны бодлого 

Дээш буцах 




Permanent URL for this page: http://go.worldbank.org/TQ3IKO2DI0

Баримт хайх